{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.27 - 12.31 | ☕ Дээд амжилт |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.27 - 12.31 | ☕ Дээд амжилт |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#51/2021


Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Always deliver more than expected."

- Larry Page


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 6.93 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Стандарт Ноос" (ALI 21.71%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Жидакс" (SOH -22.86%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 159 ширхэг бондыг 41.75 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 166,439 ширхэг нэгж эрхийг 32.82 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 100,492 ширхэг нэгж эрхийг 98.37 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛОны эцсээр S&P 500 индекс бүх цаг үеийн түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ба бусад голлох индексүүд өнгөрсөн долоо хоногт өсөлт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 1.08 хувь, S&P 500 индекс 0.85 хувь, Russel 2000 индекс 1.65 хувь, S&P MidCap 400 индекс 0.17 хувиар тус тус өссөн бол Nasdaq Composite индекс 0.05 хувиар бага зэрэг буурсан байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хөрөнгийн зах зээл 2021 оны эцэст өсөлттэй хаагдлаа. Өнгөрсөн долоо хоногт Европын STOXX Europe 600 индекс 1.09 хувиар өссөн ба 2021 онд тус индекс 22 хувь орчмоор өссөн бол Франц, Итали, ИБНВУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд 2021 оны хамгийн өндөр түвшинд ойртож хаагдлаа. Тухайлбал, Францын CAC 40 индекс 0.94 хувь, Италийн FTSE MIB индекс 1.22 хувь, Германы Xetra DAX индекс 0.82 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.17 хувиар тус тус өссөн байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт баярын өдрүүдэд богиносгосон цагаар ажилласан Японы хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд бага зэргийн өсөлт үзүүллээ. Тухайлбал, Nikkei 225 индекс өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн бол TOPIX индекс 0.28 хувиар өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 114.4-аас 115.1 болж уналт үзүүлсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх долоо хоногийн 0.06 хувиас 0.07 хувь хүртэл өссөн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн бага зэргийн уналттай 2021 оныг хаалаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт CSI 300 индекс 0.2 хувь, Shanghai Composite индекс 0.1 хувиар тус тус буурсан байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон цар тахлын улмаас CSI 300 индекс сүүлийн 3 жилийн хамгийн муу үзүүлэлт болох 5.2 хувиар буурсан бол Shanghai Composite индекс 4.8 хувиар өссөн байна. Мөн Хонг Конг-ийн Hang Seng индекс 14 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлтийг 2021 онд үзүүлжээ.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт онцлох график

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт эдийн засаг

БНСУ-ЫН ИНФЛЯЦ 3.7 ХУВЬ БОЛОВ

  2021-12-31  

Таваарын үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэргээс шалтгаалан тус улсын инфляц гурван сар дараалан гурван хувь давсан үзүүлэлттэй гарлаа... Дэлгэрэнгүй

АНУ-Д COVID-19-ИЙН “OMICRON” ХУВИЛБАР ЭРЧИМТЭЙ ТАРХСАН Ч АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ХҮСЭГЧДИЙН ТОО ЭРС БУУРАВ 

  2021-12-31  

Өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 198 мянга болж, өмнөх улирлын мөн үеэс 8000-аар буурсныг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ... Дэлгэрэнгүй

BLOOMBERG ECONOMICS: ИРЭХ 10 ЖИЛД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ЖИЛД ДУНДЖААР 3.2 ХУВИАР ТЭЛЭХ ТӨЛӨВТЭЙ

  2021-12-21  

Энэ нь өмнөх өмнөх 10 жилийн дундаж өсөлт болох 3.5 хувьтай харьцуулахад саарсан үзүүлэлт болжээ. Мөн БНХАУ-д өрийн асуудал, хүн ам зүйн байдал зэрэг тулгарч буй асуудлууд байгаа ч эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлнэ гэж үзэж байна... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news