ДЭЭД АМЖИЛТ
2021 он хувьцааны зах зээлд таатай жил байлаа. S&P 500 индекс гэхэд 27%-ийн өсөлт үзүүлж, дээд амжилтаа 70 удаа шинэчлэсэн ба түүхэндээ анх удаагаа тус индексид багтдаг салбар бүр хоёр оронтой өсөлт үзүүлжээ.
Энэхүү өсөлт гэхдээ цаашид үргэлжлэх эсэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Зарим шинжээчид хувьцааны зах зээл урт хугацаандаа өсөлтийн хандлагатай байдаг тул түүхэн дээд хэмжээнүүд шинэчлэгдэх нь хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа ч дээд хэмжээ хэт олон шинэчлэгдэх нь зах зээл унах магагдлалтай байгааг илтгэдэг байна. Ялангуяа S&P 500 индексийн сагсанд багтах компаниуд зах зээлийн үнэлгээ нь нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгаасаа 26 дахин их байгаа нь хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн анхаарлыг татаж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19