АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Оросын Холбооны Улсын (ОХУ) болон Украйны хурцадмал байдал саарч долоо хоногийн эцэсд АНУ-ын гол индексүүд өсөлттэй хаагдлаа. Пүрэв гарагт Nasdaq Composite индекс 6.8%-аар өссөн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2020 оны 3 -р сард коронавирусын тахал эхэлснийг зарласнаас хойших хамгийн том өдрийн хэлбэлзэл болов. Европ дахь хурцадмал байдал нь аялал жуулчлалтай холбоотой компанийн хувьцаанд нөлөөлж аялал жуулчлалтай холбоотой хувьцааны ханш уналттай байв. Харин интернэт харилцаа холбооны компаниуд болох Alphabet (Google -ийн толгой компани) болон Meta Platforms (Facebook -ийн толгой компани)-ийн хувьцаа өсөлттэй байлаа. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ Украин дахь дайны хурцадмал байдал нь инфляц нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засаг удаашрах болгоомжлолыг нэмэгдүүлснээр Европ дахь хувьцааны ханш уналаа. STOXX Europe 600 индекс 1.58%, Германы DAX индекс 3.16%, Италийн FTSE MIB индекс 2.77%, Францын CAC 40 индекс 2.56% болон ИБНВУ -ын FTSE 100 индекс 0.32% -аар тус тус уналттай байлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украин хоорондын зөрчилдөөнөөс болгоомжилж байгаа энэ үед Японы хөрөнгийн зах зээлийн өгөөж энэ долоо хоногт сөрөг байв. Nikkei 225 индекс 2.38%, TOPIX индекс 2.50% -аар тус тус буурсан байна. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.22% -аас буурч 0.20% болов. БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын зэх зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.1%, CSI 300 индекс 1.6% -аар тус тус буурчээ. Хятадын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногт 2,814% байсан бол 2,806% болж буурчээ. Долоо хоногийн өмнөх 6.33 байсан юанийн ханш ам.доллартой харьцах ханш багаар өсөж, нэг ам.доллар 6.3135 орчимд хүрсэн нь Хятадын актив руу орж ирсэн гадаад урсгалын нөлөөлөл юм. |