НОГДОЛ АШИГ БА НИЙТ ӨГӨӨЖ #2
2022 оны 2-р сарын 28-ны өдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржид (МХБ) бүртгэлтэй 35 хувьцаат компани ногдол ашиг тараахаа мэдэгдээд байгаа буюу өмнөх 7 хоногийн Даваа гаргаас хойш 8 компани ногдол ашиг тараах тухайагаа мэдэгдээд байна.
2021 оны жилийн эцсийг ашгаас ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компаниудаас "АПУ" ХК /MSE: APU/, "Сүү" ХК /MSE: SUU/ болон "Гермес Центр" ХК /MSE: HRM/ компаниуд 2021 оны хагас жилийн ашгаас мөн ногдол ашиг тараасан байгаа юм.
2021 онд Монголын хувьцааны зах зээлийн өсөлт дэлхийд тэргүүлээд байгаа ба 2021 оны эцсийн байдлаар МХБ-ийн ТОП 20 индекс 130%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Доорх зурагт ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компаниудын ногдол ашгийн өгөөж (2021 оны эцсийн байдлаарх хаалтын ханшаар тооцсон) болон ханшийн зөрүүний өгөөжийн (2020 оны эцсийн болон 2021 оны эцсийн байдлаарх хаалтын ханшийн логарифм өгөөж) нийлбэрийг харуулж байна.
Эдгээр 35 компанийн ногдол ашгийн дундаж өгөөж 7.2%-тай байгаа бол жигнэсэн дундаж өгөөж 3.9%-тай байна. Харин ханшийн зөрүүний дундаж өгөөж 40.9% байгаа бол жигнэсэн дундаж өгөөж 146.1%-тай байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19