{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН БАЙДЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

2022 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН БАЙДЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ


Үндэсний статистикийн хорооноос гарсан 2022 оны 8 дугаар сарын Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын тайланг хураангуйлан хүргэж байна.

Мөнгө санхүү

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492.0 (1.8%) тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн хадгаламж 2.5 (16.3%) их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 (9.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 23.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.7 (6.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Зээл, өрийн үлдэгдэл

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 8 дугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 551.9 (2.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.6%) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.2 хувь нь иргэд, 47.4 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны 8 дугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 394.2 (18.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 520.9 (26.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлж байна.

Валютын ханш

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2022 оны 8 дугаар сард 3,185.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 336.81 төгрөгөөр, өмнөх сараас 32.69 төгрөгөөр суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2022 оны 8 дугаар сард 468.36 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.45 төгрөгөөр, өмнөх сараас 0.10 төгрөгөөр суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2022 оны 8 дугаар сард 52.61 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.89 төгрөгөөр суларч, өмнөх сараас 1.71 төгрөгөөр чангарсан байна.

Хүснэгт 1. Мөнгө, зээл, ханшийн үзүүлэлт, 2022 оны эхний 8 сарын байдлаар

Үзүүлэлт
2020.VIII
2021.VIII
2022.VII
2022.VIII
Өсөлт
/2021.VIII – 2022.VIII/
Өсөлт /2022.VII – 2022.VIII/
Мөнгөний голлох үзүүлэлт, тэрбум төгрөг
 
 
 
 
 
Мөнгө М2
21,747.0
27,411.3
27,032.3
26,919.3
-1.8%
-0.4%
     Төгрөгийн харилцах
2,750.2
4,911.0
5,160.5
5,296.3
7.8%
2.6%
     Хадгаламжийн байгууллагаас
      гадуурх мөнгө
651.5
807.1
759.3
728.2
-9.8%
-4.1%
     Төгрөгийн хадгаламж
11,490.6
15,332.7
13,302.0
12,831.3
-16.3%
-3.5%
     Валютын хадгаламж
4,746.1
4,103.1
4,516.9
4,560.5
11.1%
1.0%
     Валютын харилцах
2,108.6
2,257.5
3,293.6
3,503.0
55.2%
6.4%
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө
928.2
1,080.3
1,031.8
1,008.6
-6.6%
-2.2%
Зээлийн голлох үзүүлэлт, тэрбум төгрөг
 
 
 
 
 
Зээлийн өрийн үлдэгдэл
17,379.4
19,877.6
23,341.3
22,789.4
14.6%
-2.4%
     Хэвийн зээл
14,276.8
16,680.8
19,995.3
19,066.5
14.3%
-4.6%
     Хугацаа хэтэрсэн зээл
1,136.1
1,204.3
1,226.8
1,209.5
0.4%
-1.4%
     Чанаргүй зээл
1,966.5
1,992.5
2,119.3
2,513.4
26.1%
18.6%
     NPL харьцаа
11.3%
10.0%
9.1%
11.0%


Валютын ханшийн голлох үзүүлэлт
 
 
 
 
 
Валютын ханш, төгрөг






     Америк доллар
2,849.11
2,848.91
3,153.03
3,185.72
11.8%
1.0%
     Евро
3,370.00
3,353.81
3,226.94
3,226.56
-3.8%
-0.0%
     Рубль
38.60
38.72
54.32
52.61
35.9%
-3.1%
     Юань
411.18
439.91
468.27
468.36
6.5%
0.0%
Гадаад валютын нөөц, сая ам.доллар
3,652.0
4,433.9
2,878.6
2,695.6
-39.2%
-6.4%
Гадаад худалдааны тэнцэл, сая ам.доллар
1,025.7
1,119.9
1,702.0
2,156.4
92.6%
26.7%
     Экспорт
4,478.9
5,593.8
6,464.7
7,756.1
38.7%
20.0%
     Импорт
3,453.2
4,473.9
4,762.7
5,599.7
25.2%
17.6%

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Монголбанк

Гадаад худалдаа

Монгол Улс 2022 оны эхний 8 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум америк доллар, үүнээс экспорт 7.8 тэрбум америк доллар, импорт 5.6 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 (32.7%) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (38.7%) тэрбум америк доллароор, импорт 1.1 (25.2%) тэрбум америк доллароор тус тус өсжээ. Мөн 2022 оны 8 дугаар сард экспорт өмнөх сараас 135.0 (11.7%) сая америк доллароор, импорт 22.4 (2.8%) сая америк доллароор тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 8 сард 2.2 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 (92.6%) тэрбум америк доллароор өсжээ. Мөн 2022 оны 8 дугаар сард 454.3 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 112.5 (32.9%) сая америк доллароор өссөн байна.

БНХАУ-тай 2022 оны эхний 8 сард 8.5 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.9 хувийг эзэлж байна.

Засгийн газрын нийт өр төлбөр

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан байна.

Нийт гадаад өрийн 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар, бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар, Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурчээ.

 Хүснэгт 2. Монгол Улсын нийт өр, 2022 оны эхний хагас жилийн байдлаар

Үзүүлэлт
2020.VI
2021.VI
2022.VI
Өсөлт
/2021.VIII – 2022.VIII/

МУ-ын нийт гадаад өр,
 сая ам.доллар

30,517.4
32,988.9
33,260.4
0.8%
     Засгийн газар
7,301.7
8,471.2
8,062.6
-4.8%
     Төв банк
1,973.5
2,238.7
2,483.4
10.9%
     Хадгаламжийн байгууллага
2,212.5
1,579.2
1,387.7
-12.1%
     Бусад салбарууд
8,371.5
8,697.5
9,167.8
5.4%
     Шууд хөрөнгө оруулалт:
     Компани хоорондын зээллэг
10,658.3
12,002.4
12,158.9
1.3%
Засгийн газрын нийт өр,
 тэрбум төгрөг

25,940.2
27,095.0
28,523.3
5.3%
     Засгийн газрын дотоод өр
1,338.1
1,046.1
531.8
-49.2%
          Үнэт цаас
1,338.1
1,046.1
531.8
-49.2%
     Засгийн газрын гадаад өр
22,697.7
24,331.1
26,559.0
9.2%
          Үнэт цаас
8,186.6
7,976.2
8,994.9
12.8%
          Зээл
14,511.1
16,354.9
17,564.1
7.4%
     Засгийн газрын өрийн баталгаа
1,071.4
955.3
940.7
-1.5%
     Барих – Шилжүүлэх
      төрлийн концесс
833.0
762.5
491.8
-35.5%

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Монголбанк

Засгийн газрын нийт өр 2022 оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын дотоод өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5%) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Засгийн газрын 2022 оны эхний хагас жилд нийт өрийн 26.6 (93.1%) их наяд төгрөг нь гадаад өр, 531.8 (1.9%) тэрбум төгрөг нь дотоод өр, 940.7 (3.3%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 491.8 (1.7) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

Засгийн газрын нийт өрөөс 2022 оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 511.5 (57.3%) тэрбум төгрөгөөр, хүүгийн төлбөр өмнөх оны мөн үеэс 234.3 (68.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Засгийн газрын 2022 оны эхний хагас жилд нийт өрийн 26.6 (93.1%) их наяд төгрөг нь гадаад өр, 531.8 (1.9%) тэрбум төгрөг нь дотоод өр, 940.7 (3.3%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 491.8 (1.7) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

Засгийн газрын нийт өрөөс 2022 оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 511.5 (57.3%) тэрбум төгрөгөөр, хүүгийн төлбөр өмнөх оны мөн үеэс 234.3 (68.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ