Компани нь тогтвортой санхүүжилтийг дэмжин, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-нд үндсэн гишүүнээр нэгдэн орсон бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа ТОС-ийн 8 зарчмыг дэмжин хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна.
Компани нь тогтвортой санхүүжилт, байгаль орчинд нийгэмд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжихээс гадна үйл ажиллагаандаа жендерийн эрх тэгш байдлыг хангах ажиллахыг эрмэлздэг бөгөөд дараах бодлого журмыг баримталдаг.
Тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор дотоод хяналт болон гүйцэтгэх удирдлагын түвшинд тогтмол БОНХ-ын бодлого зааврын хэрэгжилттэй тогтмол танилцаж, заавар зөвлөгөө өгч ажиллах байна.
Санхүүжилтийн Хүрээ
Компанийн ердийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд байгаль орчны зээлтэй үйл ажиллагаа эрхлэгч, компанийн засаглалын зарчим, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч НҮБ-ын үзэл баримтлал болон Монгол улсын ногоон таксономид багтсан дараах 8 үндсэн ангиллын дагуу (58 дэд ангилал багтсан) бүх төрлийн санхүүжилтийг дэмжин ажиллаж байна. Үүнд:
хийгдсэн ажлууд:
Fitch агентлагаас “Excellent” үнэлгээ авсан хамгийн анхны
Ногоон бондыг /Green recycle/ “Монголын
Хөрөнгийн Бирж” ХК дээр амжилттай гаргасан.
Тус бондын хөтөлбөрийн хүрээнд 11 сая ам.долларын
үнийн дүн бүхий санхүүжилтийг амжилттай босгосон.
Та уур амьсгал, ногоон санхүүжилттэй холбоотой санал гомдолоо дараах хаягт ирүүлнэ үү.
Тогтвортой санхүүжилттэй холбоотой холбоо барих:
Утас: 8810-5362
Имэйл: Khaliun.tu@tdbsecurities.mn, info@tdbsecurities.mn