гэж юу вэ?
зах зээл
- Санхүүгийн зах зээлийн бүтэц
- Монгол улсын санхүүгийн зах зээлийн зохицуулалт
зах зээл
- Хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголт
- Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
- Дэлхийн хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил
- Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил
зах зээлийн оролцогчид
- Монгол улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа
- Хөрөнгө оруулагчид буюу худалдан авагчид
- Үнэт цаас гаргагч болон худалдагчид
зах зээлийн хэрэгслүүд
- Хувьцаа
- Бонд
- Үүсмэл санхүүгийн хэрэгслүүд
- Бусад
байдлыг дэмжих
Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар макро болон микро эдийн засаг, нийгмийн суурь үзүүлэлтүүдийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлдэг.
хуримтлалыг нэмэгдүүлэх
Банк, санхүүгийн салбараар дамжин олгогдох зээлээс гадна хөрөнгийн зах зээлээр дамжин хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилт нь улс орнуудын Засгийн газар болон байгууллагуудад санхүүгийн дэмжлэгийг үзүүлснээр эргээд хуримтлал бий болгох боломжийг бүрдүүлдэг.
Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр хөрөнгийн зөв хуваарилалт явагддаг бөгөөд үнэт цаасны үнэ ханшийн өөрчлөлт нь тухайн бизнесын салбар болон байгууллага дах хөрөнгийн урсгалыг бий болгож байдаг.
Хөрөнгө оруулагчдад эрсдэлд суурилсан өгөөжийг байнга санал болгож байдаг бөгөөд хөрөнгөө үр ашигтай байршуулах, эрсдэлээ удирдах боломжийг олгож байдаг.
хөгжил шинэчлэлийг бий болгодог
Үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр байгуулагдаж буй компаниуд нь хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татсанаар урт хугацааны хөгжлийг бий болгох боломжоо нээдэг ба үндэсний хэмжээний томоохон корпорациудыг бий болгодог.
ил тод байдлыг дэмжих
Компаниудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын ил тод байдал, компанийн сайн засаглалыг бий болгодог.
-
1
Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд байсан түүхтэй. Харин дундад зууны үеэс зөвхөн бараа бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд хөгжиж эхэлжээ. 1409 онд Төв Европын Брюгес хотод хамгийн анхны бирж бий болсон гэж үздэг. Брюгесд Италийн худалдаачид ирж тэндэхийн хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү биржийн анхны түүхэн хуудас болжээ. Олон үндэстний худалдаачид цуглардаг байсан тул 1460 онд үүссэн Антверпын биржийг өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо байсан гэж үздэг байна.
-
2
1602 онд байгуулагдсан Амстердамын хөрөнгийн бирж нь анхны биржүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Амстердамыг бүс нутгийн зах зээлээс санхүүгийн төв болоход нь Dutch East India Company томоохон үүргийг гүйцэтгэжээ. Тус компани нь өөр хоорондоо хялбархан шилжүүлэгдэх боломжтой хувьцааг танилцуулсан нь эхний өдрөөсөө л арилжаалагдаж эхэлжээ.
-
3
Европын улс орнуудын хамгийн том биржүүдийн нэг болох Лондонгийн хөрөнгийн биржийн түүх 1698 оноос эхлэлтэй бөгөөд 1801 онд албан ёсоор байгуулагджээ. 1825 он хүртэл компаниуд тус бирж дээр хувьцаагаа гаргах боломжгүй байсан нь хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжлийн чухал цаг үед Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байх нөхцлийг үүсгэж байжээ.
-
4
1792 онд Нью-Йоркт 24 брокер нэгдэн Buttenwood-ын гэрээ байгуулж, үйлчлүүлэгчдээс авах шимтгэлийн хувь хэмжээг тогтоон, үнэт цаасны арилжаанд гэрээнд оролцогч бусад талууддаа давуу байдлыг олгон, хоорондоо харилцаж эхэлсэн нь одоогийн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үүсэл байсан юм. Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь албан ёсоор 1817 онд байгуулагдаж, дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж болоод байна.
-
1
Монгол Улс нь 1991 онд улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулснаар хөрөнгийн зах зээлийн эхлэл тавигджээ.
-
2
Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн.
-
3
Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, Монголын хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн түр дүрмийг шинэчлэн баталснаар бирж нь зөвхөн үнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.
-
4
Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогүй бусад ажил, үйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
-
5
Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч ангилал тогтоох, техник програм хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.
Үйл ажиллагааны төрөл | Байгууллагын тоо | Үйл ажиллагаа явуулах байгууллага |
---|---|---|
Үнэт цаасны арилжаа эрхлэх | 2 | Монголын хөрөнгийн бирж Монголын үнэт цаасны бирж |
Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн байгууллага Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага |
1 | Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв |
Үнэт цаасны арилжааны тооцооны байгууллага Үнэт цаасны арилжааны төлбөрийн байгууллага |
1 4 |
Арилжааны төлбөр тооцоо Үнэт цаасны төлбөр гүйцэтгэх клиринг банк Төлбөр гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөрийг гүйцэтгэх банк |
Кастодиан | 3 | Кастодиан банк Үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт цаасыг хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх банк байна. |
Брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх | 63 | Үнэт цаасны компани Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэх (брокер), өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах ажиллагаа явуулах (дилер) болон үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээг гүйцэтгэх, харилцагчид үнэт цаасыг худалдах, худалдан авах үнэ, нөхцөл, хугацааны талаар мэргэжлийн зөвлөгөөг төлбөртэйгээр өгөх (хөрөнгө оруулалтын зөвлөх) үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага юм. |
Андеррайтер | 22 | Үнэт цаасны компани Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх (андеррайтер) тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага юм. |
Үнэт цаас итгэмжлэн удирдах | 4 |
Хөрөнгийг итгэмжлэн удирдах эрх бүхий байгууллага Итгэмжлэгч харилцагчийн үнэт цаас, түүнтэй холбоотой хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасан хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. |
Хөрөнгө оруулалтын сан | 8 |
Хөрөнгө оруулалтын сан Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгийн сан юм. Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах, сангийн хөрөнгийг үр ашигтайгаар өсгөн нэмэгдүүлэх зорилготой байна. |
Хөрөнгө оруулалтын менежмент | 14 |
Хөрөнгө оруулалтын менежментийн компани Хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байна. |
Санхүүжих чадавхийн зэрэглэл тогтоох | n/a |
Зэрэглэл тогтоох байгууллага Үнэт цаас гаргагчийн санхүүжих чадавхын зэрэглэлийг тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн тогтоох хөндлөнгийн, хараат бус ажиллагааг санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа. |
Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх | 21 |
Хуулийн фирм Үнэт цаас гаргагчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий хуулийн байгууллага байна. |
Үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх | 21 |
Үнэлгээний байгууллага Үнэт цаас гаргагчид хөрөнгийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий үнэлгээний байгууллага байна. |
Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх | 48 |
Аудитын байгууллага Үнэт цаас гаргагчид аудитын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аудитын байгууллага байна. |
худалдан
авдаг вэ?
Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж буй Засгийн Газрын үнэт цаас, олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжаалж буй компанийн хувьцаа, бонд зэргийг худалдан авах замаар хөрөнгийн зах зээлийн оролцогч болдог.
Аж ахуйн нэгж, байгууллагууд үнэт цаас гарган хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахаас гадна өөрсдөө хөрөнгө оруулалт хийн өгөөж хүртэх, стратеги зорилгоо биелүүлэх, эрсдэлээ удирдах хэрэгсэл болгон ашигладаг.
Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэг нь өөрийн хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгөөрөө мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бөгөөд тодорхой хүрээнд тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулдаг, урт хугацааны томоохон хөрөнгө оруулалтуудыг хийдэг, хөрөнгийн багцаа удирддаг өндөр ур чадвартай мэргэжлийн багтай, эрсдэл даах чадвар сайтай байдгаараа онцлог юм.
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг дараах байдлаар ангилж болно.
- Улс орнуудын баялгын сан
- Активын удирдлагын компани
- Хөрөнгө оруулалтын сан
- Тэтгэврийн сан
- Хэджи сан
- Хамтын хөрөнгө оруулалтын сан
- Хөрөнгө оруулалтын банк, траст
- Банк
- Даатгалын байгууллага
- Хандивын сан гэх мэт
үнэт цаас
худалдан авдаг вэ?
- Хөрөнгөө үр ашигтай байршуулж, эргэлтэнд оруулан өгөөж хүртэх;
- Эзэмшиж буй хөрөнгийн багцынхаа эрсдэлийг удирдах;
- Санхүүгийн тайланд тусгагдсан мөнгөн хөрөнгөө тухайн хөрөнгө хэрэглэгдэх хүртэл хугацаанд орлого бий болгох;
- Бусад компанийн хувьцааг худалдан авч стратегийн түншлэл бий болгох;
- Бусад компанийн хувьцааг худалдан авах замаар компанийг нэгтгэх стратегиа хэрэгжүүлэх, хяналтын багцыг нь худалдан авах;
- Зах зээл дээрхи нийлүүлэлтийг багасгах замаар хувьцааныхаа үнийн өсөлтийг дэмжих болон компанийнхаа хяналтын багцыг алдахгүй байх зорилгоор өөрийн гаргасан хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах;
- Эзэмшиж буй хөрөнгийн багцынхаа эрсдэлийг удирдах
- Өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх;
гаргадаг/
худалддаг вэ?
компани
оруулагчид
үнэт цаас
гаргадаг/худалддаг вэ?
- Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх
- Төсвийн богино хугацааны орлого, зарлагын зөрүүг санхүүжүүлэх;
- Мөнгөний бодлогын хэрэгсэл хэлбэрээр ашиглах;
- Төсөв, мөнгөний бодлого хоорондын уялдааг сайжруулах;
- Төрийн өмчит компаниуд улсын төсвөөс бус олон нийтээс санхүүжилт татан бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ санхүүжүүлэх
- Төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгон худалдах замаар хувьчлах
- Компанийн засаглалыг сайжруулах, менежментийн багийн ур чадварыг дээшлүүлэх
- Бизнесээ өргөжүүлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүддээ зориулан санхүүжилт татах
- Компаниа бусад компанитай харьцуулан үнэлэх боломжтой болох, зах зээлийн үнэлгээг тогтоох
- Эзэмшиж буй үнэт цаасаа худалдах замаар мөнгөн хөрөнгө бий болгож, байгууллагын бусад хэрэгцээнд зарцуулах
- Эзэмшиж буй бусад компанийн хувьцааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах замаар хамтарсан хөрөнгө оруулалттай компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах, бизнесийн салбараас гарах
- Эзэмшиж буй хөрөнгийн багцынхаа эрсдэлийг удирдах
- Эзэмшиж буй үнэт цаасаа худалдах замаар мөнгөн хөрөнгө бий болгох
- Хөрөнгөө өөр төрлийн санхүүгийн хэрэгсэлд үр ашигтай байршуулж, өгөөж хүртэх
- Эзэмшиж буй хөрөнгийн багцынхаа эрсдэлийг удирдах
- Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх
- Хөрөнгөө үр ашигтай байршуулан хувьцааны үнийн өсөлтөөс өгөөж хүртэх
- Ногдол ашиг авах
- Хөрвөх чадвар сайтай
- Сонголт өргөнтэй, олон төрлийн хувьцаагаар багц бүрдүүлэх боломжтой
- Үүргийн гүйцэтгэх хангуулах боломжтой
- Хувьцааны үнийн хэлбэлзэл буюу үнэ цэнийн бууралтаас алдагдал хүлээх
- Хувьцааны эрэлтээс шалтгаалан хөрвөх чадвар муудах
- Зах зээл болон бизнесийн мөчлөгөөс шалтгаалсан цаг хугацааны эрсдэл
- Гадаад валютаар хувьцаа эзэмшиж байгаа тохиолдолд валютын ханшийн эрсдэл
хувьцаа
Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээнэ.
Энгийн хувьцаа эзэмшигчийн эрх
- Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;
- Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;
- Компанийг татан буулгах үед үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх;
- Компани нэмж гаргах хувьцаа гаргахад өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах;
эрхийн
хувьцаа
Компани давуу эрхийн хувьцаа гаргаж болох бөгөөд тус хувьцаа нь энгийн хувьцаанд хөрвөх боломжтой байдаг.
Давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх
- Тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох;
- Эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжид авах
- Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хөрөнгийг олгохоос өмнө дарааллын дагуу ногдол ашиг болон өөрийн эзэмшлийн хувьцааны татан буулгалтын үнийг авах
хувьцаа
Алтан хувьцаа гэдэг нь Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд хуульд заасан асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй хувьцаа юм.
Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд Засгийн газар хориг тавина.
- Хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх;
- Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;
- Их хэмжээний хэлцэл байгуулах;
- Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, өөрчлөх.
Компанийн ашгаас хөрөнгө оруулагчдад хуваарилж буй хэсгийг ногдол ашиг гэх
бөгөөд компани тухайн тайлант жилийн санхүүгийн үр дүн болон цаашид
хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудад зарцуулагдах
санхүүжилтийн хэмжээ зэрэгт үндэслэн
тухайн жилд ногдол ашиг хуваарилах
эсэх шийдвэрээ гаргадаг.
Хувьцаат компани нь тухайн санхүүгийн жилд олсон ашгаа дараах зүйлд зарцуулдаг.
- Хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах
- Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнестээ дахин хөрөнгө оруулалт хийх;
- Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал гаргана.
- Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрлэж, шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа хуваарилна.
- Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг тогтооно.
- Ногдол ашиг хуваарилах эсэх талаар хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэнэ.
- Нэг төрлийн хувьцаанд ижил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
- Ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно.
- Ногдол ашгийг татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна.
- Давуу эрхийн хувьцаанд хуваарилах ногдол ашгийг тусгайлан байгуулсан сангаас олгож болно.
- Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрөөс хойш ногдол ашиг төлөх өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн бол ногдол ашиг авах эрх нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хувьцааны хуучин эзэмшигчид үлдэнэ.
- Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх
- Ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх
- Эргүүлэн худалдан авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх.
- Засгийн газар
- Аймаг, нийслэл, орон нутгийн захиргаа
- Санхүүгийн байгууллагууд
- Компаниуд
- Эрсдэл харьцангуй багатай
- Хүүгийн түвшин өндөр
- Тогтмол орлоготой
- Хөрвөх чадвар сайтай
- Тогтоосон хугацаатай
- Төлбөрийн баталгаа болдог
- Зарим тохиолдолд орлогын татвараас чөлөөлөгдөх боломжтой
- Бонд гаргагч төлбөрийн чадваргүй болох
- Бондын үнэ буурах
- Бондын эрэлтээс шалтгаалан хөрвөх чадвар муудах
- Хүүгийн алдагдал хүлээх магадлалтай
- Бонд нь инфляцын нөлөөлөл өндөртэй тул инфляциас шалтгаалсан алдагдал хүлээх
бонд
Нэрлэсэн үнээрээ арилжигдах ба хүү нь нэрлэсэн үнээсээ тодорхой хувиар тооцогдон тогтоосон хугацаанд төлөгдөж, үндсэн төлбөр нь хугацааны эцэст төлөгдөнө.
хүүтэй
бонд
Нэрлэсэн үнээсээ доогуур хямдруулсан үнээр арилжигдаж хугацааны эцэст нэрлэсэн үнээрээ эргэн төлөгдөнө.
бонд
Бондын хугацаа дуусахад тодорхой тооны хувьцаа болон үнэт цаасанд хөрвөх нөхцөлтэй гаргаж буй бонд
дуудах
эрхтэй
бонд
Бонд гаргагч нь хугацаанаас нь өмнө бондоо эргүүлэн худалдан авах эрхтэй гаргах бонд бөгөөд зах зээл дээр хүүгийн түвшин буурсан тохиолдолд компани нь гаргасан бондоо эргүүлэн дуудаж, бага хүүтэй бондыг дахин гаргаж болдог.
эрхтэй
бонд
Бонд худалдан авсан хөрөнгө оруулагч нь уг бондыг хугацаанаас нь өмнө бонд гаргагчид буцаах эрхтэй гаргасан бонд.
Опцион гэрээ гэж гэрээний зүйл болох тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдан авах, эсхүл худалдахыг нөгөө талаас шаардах эрхийг нэг талд үүсгэх боловч үүргийг бий болгодоггүй, харин нөгөө талд уг шаардлагыг биелүүлэх үүргийг үүсгэдэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл юм.
Своп нь талуудын урьдчилан тохирсон нөхцлийн дагуу санхүүгийн хэрэгслийг тодорхой хугацаанд өөр активаар солилцох эсвэл үүрэг хариуцлагаа шилжүүлэх хэрэгсэл юм. Свопыг валютын своп, хувьцааны своп, түүхий эдийн своп, зээлийн своп, зээлийн хүүгийн своп зэргээр ангилж болно.
Фьючерсийн гэрээ гэж талууд тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг гэрээний талуудад үүсгэх үүсмэл санхүүгийн хэрэгсэл юм. Фьючерс нь зохицуулалттай зах зээлд буюу биржээр дамжин арилжаалагддаг бөгөөд гэрээний нөхцлүүд нь стандартчилагдсан байдаг.
Форвард гэрээ нь фьючерсийн гэрээтэй адил тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг хүлээдэг бөгөөд фьючерсээс гол ялгаатай нь биржийн бус зах зээлд арилжаалагддаг, гэрээний нөхцлүүдийг талууд харилцан тохиролцдог байна.
Хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/ суурь үнэт цаасыг үнэт цаасны хадгаламж /кастодиан/-ийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулсны үндсэн дээр өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих зорилгоор гаргасан үнэт цаасыг хэлнэ.
Хуулиар зөвшөөрсөн хөрөнгүүдээр баталгааждаг бөгөөд хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас байна. Зөвшөөрөгдөх хөрөнгөд зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслүүд багтдаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь баталгаат болон барьцаат гэсэн төрөлтэй байна.
Үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх.
Хөрөнгө оруулагчдад тухайн санд хөрөнгө оруулсныг гэрчлэх үнэт цаас юм.
Энэхүү интерактив хөтөч нь зөвхөн иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий мэдлэгийг хүргэх зорилгоор бэлтгэгдсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаар шаардлагатай бүх мэдээллийг агуулаагүй болно.