АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ
АНУ-ыг зарим шинжээчид дэлхийн банкир гэж нэрлэдэг билээ. АНУ нь Холбооны нөөцийн сангийн (ХНС) хөтөлбөрүүдээр дамжуулан их хэмжээний долларын зээл олгодог төдийгүй, дэлхийн "аюулгүй" хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг ЗГҮЦ хэлбэрээр бүрдүүлдэг нь тус улсыг дэлхийн банкир гэж нэрлэх шалтгаан болдог. Тиймээс ч шинжээчид сүүлийн үед 2021 онд ХНС-ын зах зээлд гүйцэтгэсэн үүргийн онцолж эхлээд байгаа юм.
Зарим шинжээчдийн онцолж байгаагаар, гадаадын хөрөнгө оруулагчид 2021 онд аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг их хэмжээгээр худалдан авсан нь АНУ-ын урсгал дансны алдагдал болох 900 тэрбум ам.долларыг ЗГҮЦ, хадгаламж, репо гэх мэт хэрэгслүүдийн худалдан авалтаар дамжуулан санхүүжүүлжээ. (Цаашлаад, АНУ-ын төсвийн алдагдал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байсан ч гадаад хөрөнгө оруулагчид АНУ-ын ЗГҮЦ-ыг худалдан авах замаар ам.долларыг өгөөж хүртэх сонирхол их байсаар байгаа нь анхаарал татаж байна).
Дэлхийн бусад орнууд аюулгүй хөрөнгө оруулалт хийж байхад, АНУ яг эсрэг хөрөнгө оруулалтыг нь хийж байсан буюу АНУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оны эхний гурван улиралд 389 тэрбум ам.долларт хүрсэн ба америкчууд мөн хугацаанд түүхэн дээд хэмжээний буюу 239 тэрбум ам.долларын дүн бүхий гадаадын корпорацын бонд худалдан авсан байна.
Энэ онд АНУ-ын урсгал тэнцлийн алдагдлын ихэнхийг америкчууд бусад улсуудаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ихээр худалдан авсан нь нөлөөлсөн. Үүнийг үндсэндээ АНУ нь гадаад санхүүжилт ашиглан гадаадын хувьцаа, бонд, эсвэл хөргөгч, угаалгын машин худалдан авсан гэж ойлгож болох юм.
Зарим шинжээчид үүнийг, АНУ нь дэлхийн банкир биш гэдэг нь тодорхой болоод байгаа ба тус улс нь өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл ашигладаг хедж сантай илүү төстэй байгаа гэж дүгнэж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19