{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn

БАНКНЫ САЛБАР, 2022 ОН


Нийт актив

2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын нийт актив 46.0 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн дүн юм. Нийт активын 8.3 их наяд төгрөг буюу 18.1 хувийг банкны нөөц, 5.6 их наяд төгрөг буюу 12.3 хувийг төв банкны үнэт цаас, 3.4 их наяд төгрөг буюу 7.5 хувийг гадаад актив, 20.2 их наяд төгрөг буюу 44.1 хувийг цэвэр зээл,  8.2 их наяд төгрөг буюу 18.0 хувийг бусад актив бүрдүүлж байна. 

->Нийт зээлийн үлдэгдэл

2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын зээлийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 6.5 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн, шинээр олгосон зээлийн хэмжээ 28.6 их наяд төгрөг, төлөгдсөн зээлийн хэмжээ 26.2 их наяд төгрөг байна. 

График 1: Нийт олгосон болон төлөгдсөн зээл, зээлийн үлдэгдэл /их наяд төгрөгөөр/

Нийт пассив 

2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын нийт пассив 41.0 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн дүн юм. Нийт пассивын 28.6 их наяд төгрөг буюу 69.8 хувийг нийт харилцах, хадгаламж, 5.0 их наяд төгрөг буюу 12.3 хувийг гадаад пассив, 7.3 их наяд төгрөг буюу 17.9 хувийг бусад пассив бүрдүүлж байна. 

-> Нийт харилцах, хадгаламж

Нийт харилцах, хадгаламж нь 28.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн дүн юм. Нийт харилцах, хадгаламжийн 11.3 их наяд төгрөг буюу 39.5 хувийг нийт хадгаламж, 17.1 их наяд төгрөг буюу 59.9 хувийг нийт харилцах, 0.9 их наяд төгрөг буюу 3.4 хувийг бусад төрлийн харилцах, хадгаламж бүрдүүлж байна. 

График 2 Нийт харилцах, хадгаламж /их наяд төгрөгөөр/

Өөрийн хөрөнгө

2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын өөрийн хөрөнгө 5.0 их наяд төгрөгт хүрсэн байна. 

->Цэвэр ашиг

2022 онд нийт цэвэр ашиг 1,032.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 88.2 хувиар өссөн дүн юм. 

График 3 Цэвэр ашиг /тэрбум төгрөгөөр/

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ