{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2021.10.08

БОДИТ ХҮҮ СӨРӨГ БОЛЛОО


Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Монголбанк бодлогын хүүгээ 4 удаа бууруулсан ба одоогийн байдлаар бодлогын хүү 6% байна. 

2018 оны 11-р сарын 28-ны өдрөөс хойш бодлогын хүүг анх удаа 2020 оны 3-р сарын 12-ны өдөр 1%-аар бууруулан 10% болгож байсан ба үүнээс хойш 3 удаа бууруулж хамгийн сүүлд 2020 оны 11-р сарын 24-ний өдөр бодлогын хүүг 6% болгон бууруулсан байна. 

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын банк хоорондын захын жигнэсэн дундаж хүү буурч эхэлсэн ба 2020 оны 2-р сард банк хоорондын захын жигнэсэн дундаж хүү 11% байсан бол 2021 оны 8-р сарын байдлаар 6% болж буураад байгаа юм. 2021 оны хувьд банк хоорондын захын хүү жилийн турш тогтмол бууралттай байгаа ба оны эхэнд л гэхэд жигнэсэн дундаж хүү 6.3% байсан бол 3-р сард 6.1%, 5-р сард 6% болон буурч, сүүлийн 4 сарын турш тогтмол 6% дээр байна. 

Коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбоотой эдийн засгийн зогсонги байдал үүсээд байсан 2020 онд инфляцын түвшин буурсан байна. Тодруулбал, 2020 оны эхний улиралд сар бүрийн хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлтийн хэмжээ Монголбанкны зорилтот инфляцын түвшин болох 6% орчимд байсан ч 4-р сараас эхлэн инфляцын жилийн өөрчлөлтийн хэмжээ оны турш бууран 2021 оны 9-р сард доод хэмжээндээ буюу 1.7% хүрээд байсан юм. 2021 оны эхний 3 сард инфляцын жилийн өөрчлөлт 2.5% орчим байсан ч 4-р сараас эхлэн инфляцын жилийн хэмжээ 5 сар дараалан өсөж 2021 оны 8-р сарын байдлаар 8.9% хүрээд байна. 

Эдгээр үзүүлэлтүүдийг хамтад нь авч үзвэл банк хоорондын захын жигнэсэн дундаж бодит хүүний хэмжээ сүүлийн 4 сар сөрөг болоод байгаагаар зогсохгүй бодит хүүгийн хэмжээ 2021 он гарсанаас хойш 8 сар дараалан тогтмол буураад байна. 2021 оны 8-р сарын байдлаар банк хоорондын захын жигнэсэн дундаж бодит хүү -2.88% хүрээд байгаа юм. 


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ