{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.20 - 2022.06.24

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.20 - 2022.06.24


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.944%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
7.087%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.932%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.014%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.992%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
20.312%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
35.103%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
7.951%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
7.929%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсанд инфляцын түвшин буурах хүлээлт зах зээлд үүссэн нь гол нөлөөллийг үзүүллээ. "S&P 500" индексийн хувьд ерөнхийдөө бүх салбарын хувьцаанууд өсөлттэй байсан боловч энергийн салбарын хувьцаанууд бууралттай байсан. Энэ нь газрын тосны үнэ буурч байгаатай шууд холбоотой байлаа. Манай шинжээчид Холбооны Нөөцийн Банкны (ХНБ) тэргүүн Лхагва болон Пүрэв гарагт "Инфляцын хүлээлт тогтвортой хэвээр байна." гэх мэдээллийг зах зээлд мэдээлсний дараагаар хувьцааны зах зээл өссөн болохыг онцолсон. 
  2. Өнгөрөгч 7 хоногт ХНБ-аас мөнгөний хумих бодлого баримталж, инфляцыг бууруулах шийдвэр гаргасан болон Үндэсний үл хөдлөхийн холбооноос орон сууцны борлуулалт 2020 оны 6-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байгааг мэдээлсэн нь онцлох мэдээллүүд боллоо. Үл хөдлөхийн салбарын хувьд борлуулалт ипотекийн зээлийн хүү өндөр байгаатай холбоотойгоор цаашид ч мөн буурах хүлээлттэй байна.
  3. АНУ-ын урт хугацааны Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурсан. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.5%-аас буурч 3.0% орчимд хүрсэн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) Энэ нь зах зээлд инфляцын түвшний талаарх эерэг хүлээлт үүссэнтэй холбоотой байсан.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европт үүсээд буй эдийн засгийн удаашралын шинж тэмдгүүд нь төв банкнууд цаашид бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд эргэлзээ төрүүлсэн тул өнгөрөгч 7 хоногт Европын хувьцааны зах зээл өсөлттэй байсан. "STOXX Europe 600" индекс 2.40%, "France’s CAC 40" индекс 3.24%, "Italy’s FTSE MIB" 1.52%, "UK’s FTSE 100" 2.74% тус тус өссөн бол "Germany’s DAX" индекс бага хэмжээнд өөрчлөгдсөн.
  2. "S&P Global/CIPS UK Flash Composite PMI" индекс 6-р сарын байдлаар сүүлийн 15 сарын доод түвшиндээ буюу 53.1-д хүрээд байгаа нь үйлдвэрлэл болон бизнесийн идэвхжил бууралттай байгааг илэрхийлж байна. Энэ нь хэрэглэгчид зардалаа хязгаарлаж байгаатай холбоотой байна.
  3. "Purchasing Managers’ Index" 6-р сард хүлээлтээс доогуур хэмжээнд байсан нь эдийн засгийн удаашралаас болгоомжилж, мөнгөний хумих бодлого баримтлах хүлээлтийн бууруулсан тул Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж буурсан. Норвегийн төв банк бодлогын хүүгээ хүлээгдэж байснаас 50 суурь нэгжээр өсгөж, 1.25% болгосон.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225" индекс 2.04%, "TOPIX" индекс 1.68%-ийн тус тус өсөлттэй байсан. Үүнд Япон улсын төв банкнаас мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохыг мэдэгдсэн нь шууд эергээр нөлөөлсөн.
  2. "Purchasing Managers’ Index"-ийн гүйцэтгэлээс харахад 6-р сард үйлчилгээний салбарын бизнесийн идэвхжил нэмэгдсэн нь цаашид өсөлтийг үзүүлэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч АНУ-ын ХНБ-аас мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь дэлхийн эдийн засгийг уналтад хүргэж болзошгүй гэх хүлээлтийг Япон улсын зах зээлд үүсгээд байна.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.23% болж 0.25%-аас бага хэмжээнд буурлаа. Иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 24 жилийн доод түвшин орчимд ойртож, өнгөрөгч 7 хоногт 134-т хүрлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин эрхэм эдийн засгаа дэмжиж, "COVID-19"-ийн нөлөөллийг багасгахын тулд илүү олон арга хэмжээ авах болохыгоо өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. "Shanghai Composite" индекс 1.0%, "CSI 300" индекс 1.97% тус тус өсөлтийг үзүүлсэн.
  2. БРИКС-ийн (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) виртуаль бизнес форумын үеэр Ши Жиньпин эрхэм БНХАУ макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, 2022 он хүртэлх нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд илүү үр дүнтэй арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Блүүмбергийн мэдээлснээс үзвэл болон орон сууцны борлуулалтыг хянадаг албан ёсны индекс 11 сар дарааллан унаж байгаа нь БНХАУ-ын эдийн засагт цар тахлын эрсдэлээс илүү эрсдэл үүсгэж болзошгүй байна.
  3. Юанийн ханш ам.долларын эсрэг тогтвортой байж 6.69-т хүрсэн. БНХАУ-ын Ардын Банк санхүүгийн системдээ нийт 60 тэрбум юаньтай тэнцэх 7 хоногийн урвуу репо хэлцэл (reverse repos) хийсэн нь БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 2.83%-аас 2.81%-д бууруулсан.

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч 7 хоногт Монголбанкнаас өндөр инфляцын эсрэг бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэсэн нь хувьцааны зах зээлийн бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 697.06 сая төгрөгийн хувьцааны энгийн арилжаа хийгдсэн ба Топ 20 индекс 33,179.25 нэгжид хүрч 0.55%-аар буурсан.
  2. 2022 оны 5-р сарын улсын жилийн инфляц 15.1 хувь, Улаанбаатар хотын инфляц 16.2 хувьд хүрсэн нь Монголбанкыг бодлогын хүүг ихэсгэхэд хүргэсэн. Инфляцын өсөлтийн хувьд шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт дийлэнх хэсгийг эзэлж байна. Дэлхий дахинд газрын тосны үнэ өсөлттэй байгаа нь дотоодын шатахууны үнийг нэмэгдүүлсэн бол БНХАУ дахь "0-Ковид" бодлого болон бусад хүчин зүйлтэй холбоотой нийлүүлэлтийн сүлжээний саатал үүссэн нь хүнсний үнийн өсөлтөд нөлөөлсөн. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө цаашид хадгалагдах төлөвтэй байгаа тул Монголбанк бодлогын хүүг өсгөсөн байна.
  3. МХБ-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнгөрөгч 7 хоногт эхэлсэн бөгөөд нийт 500,000 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар санал болгосон байна. Нийт захиалгыг стратегийн 1 хөрөнгө оруулагчаас 300,000 ширхэг буюу 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга, 250 хөрөнгө оруулагчаас 200,000 ширхэг буюу 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгдэж төлөвлөгөөний дагуу захиалгуудыг 100 хувь биелэлтэй байлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ