{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС


Тусгай зориулалтын компани (ТЗК)-ийн үйл ажиллагааны зураглал1. Үйлчилгээ үзүүлэгч нь ТЗК-тай “Төлбөр цуглуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсны хүрээнд Хөрөнгийн эргэн төлөлтийг Зээлдэгчдээс цуглуулан, хуримтлуулна;

2. Үйлчилгээ үзүүлэгч тогтоосон хугацаанд Багцын эргэн төлөлт буюу Хөрөнгийн эргэн төлөлтийг хуримтлуулан ТЗК-д шилжүүлнэ;

3. ТЗК нь Хөрөнгө итгэмжлэн удирдагчтай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” байгуулах ба Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь тус гэрээ болон ТЗК-ийн “Хөрөнгө итгэмжлэн удирдах журам” болон бусад журмуудад нийцүүлэн ТЗК-ийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэнэ;

4. ТЗК-ийг төлөөлж Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасны төлбөр болон үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлнө;

5. Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь ТЗК-ийг төлөөлж Үйлчилгээ үзүүлэгчийн ТЗК-д шилжүүлж буй Хөрөнгийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллана;

6. Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь ТЗК-ийн холбогдох мэдээ, мэдээлэл, тайланг хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу эрх бүхий байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад тогтоосон хугацаанд хүргэж ажиллах;

7. ТЗК нь хөндлөнгийн аудитортой гэрээ байгуулах замаар үйл ажиллагаанд аудит хийлгэнэ.

* Үүрэг гүйцэтгэгч буюу Зээлдэгчтэй харилцаж, хөрөнгөтэй холбоотой төлбөрийг цуглуулан ТЗК-д шилжүүлэх, бүртгэх, тайлагнах болон үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан хөрөнгөтэй холбоотой бусад үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэхээр ТЗК-тай гэрээ байгуулсан хуулийн этгээд байх бөгөөд Анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч нь үйлчилгээ үзүүлэгчийг үүргийг гүйцэтгэж болно.

** Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь ТЗК-тай гэрээ байгуулсан, хөрөнгө оруулагчид барьцаалуулсан хөрөнгийг түүний эрх ашигт нийцүүлэн эзэмшиж, удирдах үүрэг бүхий этгээд байна.

ТЗК-тай гэрээ байгуулах замаар үйлчилгээ үзүүлж буй Үйлчилгээ үзүүлэгч, Хөрөнгө итгэмжлэн удирдагч, Аудитын байгууллагууддыг ТЗК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өөрийн баталсан журмын дагуу сонгосны хүрээнд гэрээ байгуулан ажиллах бөгөөд тус журамд заасны дагуу солих эрх нь ТЗК-ийн ТУЗ-д олгогдсон байдаг.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ