{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.09 - 2022.10.13

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.09 - 2022.10.13


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол Улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,018.2 нэгжид хүрч 0.6%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 7.3% буурсан үзүүлэлттэй байна.
  2. 7 хоногт "Сэндли ББСБ" ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдсан бол хамгийн их өсөлттэй хувьцаагаар "Эрээнцав" ХК, хамгийн их бууралттай үнэт цаасаар "Дархан зочид буудал" ХК нар тус тус тодорлоо. 
  3. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 7 хоногийн эцэст 10.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Компаниудын 3-р улирлын тайлан гарч эхэлж буйтай холбоотой 7 хоногт голлох зарим индексүүд өсөлттэй, зарим индексүүд уналттай байлаа. Мөн хөрөнгө оруулагчид инфляцын мэдээг, Холбооны нөөцийн сангийн өгсөн эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшнийг бууруулах бодлогын дохиотой харьцуулж үзсэний үндсэн дээр голлох индексүүд нэг чиглэлд хөдлөөгүй байна. Тодруулбал АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 7 хоногт 0.4%-ийн өсөлттэй байсан бол DJIA индекс мөн 0.8%-ийн өсөлттэй, NASDAQ Composite Index 0.2%-ийн уналттай хаагдсан байна.  
  2. Citigroup, Wells Fargo, JPMorgan Chase зэрэг томоохон компаниудын орлого хүлээлтээс давсан нь өндөр зах зээлийн үнэлгээтэй үнэ цэний хувьцаанууд өсөлттэй байхад нөлөөллөө. Банкны салбарын томоохон компаниуд зээлийн хүүгийн өсөлттэй холбоотой цэвэр ашиг нь өссөнөөр компаниудын тайлангийн гуравдугаар улирлын эхлэлийг эергээр эхлүүллээ. Мөн өнгөрсөн амралтын өдөр Хамас Израилын эсрэг дайрсны дараа Ойрхи Дорнодод дайн дажин өргөжих төлөвтэй байгаа нь агаарын тээврийн болон аяллын компаниудад дарамт болж байгаа бол нөгөө талд эрчим хүчний болон батлан хамгаалахын салбарын хувьцаануудыг өндрөөр өсгөсөн.  Диализийн үйлчилгээ үзүүлэгч DaVita компанийн хувьцаа, “Ново Нордискийн шинэ диализийн эм нь таргалалтын эмчилгээнд өргөн хэрэглэгдэж эхэлснээс хойш бөөрний өвчнийг эмчлэхэд амжилт үзүүллээ” гэх мэдээ гарсны улмаас огцом уналтыг үзүүлсэн байна. 
  3. Төв банкны хамгийн хатуу бодлого боловсруулагчдын нэг гэгддэг Даллас ХНС-ын ерөнхийлөгч Лори Логан нэгэн эдийн засгийн бага хурал дээр бодлогын хүүг өсгөх шаардлага бага байж магадгүй, харин хүүгийн хувь хэмжээ өндөр хэвээр байх ёстой” гэж хэлсэн нь хөрөнгө оруулагчдын гайхширлыг төрүүлсэн байна. Мөн ХНС-ын 9-р сарын бодлогын хурлаар "бүгд хүүг хэсэг хугацаанд хязгаарлах ёстой гэдэгтэй санал нэгдэж" байхад албаны хүмүүс бодлогын хүүг хэр өндөр өсгөхөөс хүүг хэр удаан барих руу шилжүүлэх ёстой" гэдэгт санал нэгджээ. ХНС-ын зүгээс хийгээд буй мэдэгдлүүдтэй холбоотой FedWatch Tool-ийн мэдээлснээр, ХНС хүүгээ өсгөх магадлал өмнөх долоо хоногт 27.1% байсан бол 11-р сард болох ХНС-ийн дараагийн хурал дээр хүүгээ өсгөх магадлал 7 хоногийн эцэс гэхэд ердөө 5.7% болсон байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бүх Европын STOXX Europe 600 индекс 0.96%-иар, Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал ХНС-ын бодлого боловсруулагчдын дэвшүүлж буй таамаг, Хятад улс эдийн засгийг эрчимжүүлэх илүү арга хэмжээ авах гэж байгаа тухай мэдээлсний дараа гурван долоо хоног дараалан унасан зах зээл өсөлттэй хаагдсан байна. Гэхдээ бусад голлох хувьцааны индексүүд холимог байлаа. Италийн FTSE MIB 1.5%-иар өссөн бол Германы DAX 0.3%-иар, Францын CAC 40 индекс 0.8%-иар буурсан байна. Их Британийн FTSE 100 индекс 1.4%-иар өссөн байна.
  2. Европын Төв Банкны (ЕСБ) 9-р сарын хурлын протоколд бодлого боловсруулагчид үндсэн хадгаламжийн хүүг дээд түвшин буюу 4.0%-д хүргэхээр санал өгсөн байна. Хүүгийн өсөлтийг түр зогсоох нь "ялангуяа үндсэн инфляц 5%-иас дээш хэвээр байгаа энэ үед төв банкны шийдвэр суларсан нь эрсдэлтэй" гэж протоколд дурджээ.
  3. Германы засгийн газар эдийн засгийн таамаглалыг буурууллаа. Энэхүү шинэчилсэн байдлаар эрчим хүчний үнэ өссөн, Хятад улс зэрэг томоохон зах зээлийн эрэлт сул байгаатай холбоотойгоор эдийн засаг 0.4%-иар буурах төлөвтэй байгаа талаар онцоллоо.  

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон Улсын хөрөнгийн зах зээл долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал Nikkei 225 индекс 4.3%-иар, TOPIX индекс 2.0%-иар өссөн байна. 
  2. Ойрхи Дорнодод өрнөж буй ширүүн үйл явдлуудын улмаас хөрөнгө оруулагчид найдвартай валют худалдаж авах эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь иений ам.доллартой харьцах ханш өмнөх долоо хоногт ойролцоогоор 149.2 иен байсан бол 149.6 иен болж сулрахад нөлөөллөө. 
  3. ОУВС Японы эдийн засгийн өсөлт, үнийн өсөлтийн талаарх таамгаа шинэчиллээ. 10-р сард гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайландаа 2023 онд Японы эдийн засгийн өсөлтийг өмнө нь 1.4% байсан бол 2.0% болгон шинэчилжээ. Үүнд аялал жуулчлалын сэргэлт, мөнгөний бодлого, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалтыг зөөлрүүлж, автомашины экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон хүчин зүйлийг тэлэхийг дэмжиж байгаа нь холбоотой байсан байна. 
  4. ОУВС мөн Японы үнийн өсөлтийн талаарх таамаглалаа нэмэгдүүлж энэ онд инфляц өмнө нь хүлээгдэж байсан 2.7%-иас 3.2%-иар өснө гэж таамаглаж байна. Үнийн өсөлт, түүхий нефтийн үнийн өсөлт, иенийн ханшийн уналт зэрэг нь үнийн өсөлтөд нөлөөлсөн тул 10-р сард тус улсын төв банк инфляцын төсөөллөө өсгөх магадлалтай байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Намрын дунд сарын баяр, Үндэсний их баяр наадмын амралтын дараах арилжааны эхний бүтэн долоо хоногт Хонг Конгод Hang Seng индекс 1.87%-иар өссөн гэж FactSet мэдээллэсэн. 8-р сард 0.1%-иар өссөний дараа Хятадын CPI 9-р сард өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ жилийн өмнөхөөс 2.5%-иар буурсан бол өмнөх сараас 3%-иар буурсан байна
  2. Гадаад худалдаа, зээлийн мэдээлэл хүлээлтээс дээгүүр гарсан ч сул хэвээр байна. Экспорт 9-р сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2%-иар буурсан нь 8-р сард 8.8%-иар буурсан үзүүлэлтээс бага байна. Импорт мөн 6.2%-иар буурсан нь 8-р сард 7.3%-иар буурсан үзүүлэлттэй харьцуулахад илүү сайн үзүүлэлт боллоо. 
  3. Банкны зээлийн хэмжээ 9-р сард 2.31 их наяд юань болж хүлээгдэж байснаас бага байгаа хэдий ч 8-р сард 1.36 их наяд байснаас өссөн байна. Дээрх зөвшилцлийн үр дүн нь Хятадын эдийн засгийн зарим хэсэг тогтворжиж байгааг илтгэж байсан ч тус улсын өсөлтийн төлөв суларч байна гэсэн айдсыг арилгахад хангалтгүй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ