{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МЕТАН ХИЙ ГАРГАЖ АВСНААР ТҮҮХИЙ НҮҮРСЭЭС ТАТГАЛЗАНА

МЕТАН ХИЙ ГАРГАЖ АВСНААР ТҮҮХИЙ НҮҮРСЭЭС ТАТГАЛЗАНА


Австрали улсад бүртгэлтэй “Golden Horde” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК Ашигт малтмал, Газрын тосны газартай нүүрсний давхаргын метан хийн чиглэлд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хоёр дахь метан хийн хайгуулын чиглэлийн бүтээгдэхүүн хуваах гэрээ ажээ.

Анхных нь одоогоос 14 жилийн өмнө байгуулж байжээ. Харин “Жи Өү Эйч” ХХК-ийг Австрали Улсын “Golden Horde” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Монгол улсад нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх зорилгоор 2011 онд байгуулж байв.

“Golden Horde” компани “Номгон IX” талбайд хайгуулаа 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар эхлүүлнэ. Ингэхдээ хайгуулын ажилд хамгийн багадаа 30 сая ам.доллар зарцуулахаар гэрээнд тусгажээ. Хайгуулаа 2019 оны III, IV улиралд хийж эхлэхээр төлөвлөж байгаа талаар “Golden Horde”-д хөрөнгө оруулж байгаа Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Petroleum” компани мэдэгдлээ. Тус компанийн хувьцааны ханш хамгийн сүүлийн арилжаагаар 0.056 австрали доллар болоод байна. Харин метан хийн зах зээл нь Улаанбаатар хот байхаас гадна БНХАУ-ын хойд нутаг гэж үзэж байгаа юм байна.

“Elixir Petroleum”-ийн хувьд “Golden Horde”-ийн 70 сая ширхэг хувьцааг худалдаж авах опшн гэрээ байгуулжээ.

Азид сүүлийн жилүүдэд метан хийн хэрэглээгээр БНХАУ, Индонези улс тэргүүлдэг. Метан хий нь агаарт дэгдэхдээ нүүрс хүчлийн давхар ислээс 21 дахин илүү дулаан ялгаруулж азоны давхаргын цоорхойг нэмдэгдүүлдэг хүлэмжийн хий. Энэ хаягдал хийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, гэрээний ач холбогдлын талаар Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдөр уламжлалт бус метан хий хайх, олборлох чухал үйл ажиллагааны эхлэлийг тавилаа. Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор түүхий нүүрснээс татгалзан, экологийн хувьд цэвэр түлш ашиглана. Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, өндөр даацын авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангаж, агаарын бохирдол буурах, дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд байгалийн хийн нөөц, техник, эдийн засгийн үндэслэлийг тогтоож, хийн шугам сүлжээ, нацоссын станцууд зэрэг иж бүрэн цогцолбор барих шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудын метан хий ашиглах технологийг Монголд нутагшуулна. Мөн газрын тосны тухай хуулинд уламжлалт бус байгалийн хий гэсэн бүлэг нэмэх эсвэл бие даасан хууль гаргах, байгалийн хийг уламжлалт, уламжлалт бус гэж ялгах хэрэгтэй болно” гэлээ.


Эх сурвалж: BloombergTv.mn, Montsame.mn 



Бусад мэдээ