{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ, 2022.H1

МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ, 2022.H1


Ам.долларын ханш 2020 оны 11 сараас 2022 оны 1-р сар хүртэлх нийт 15 сарын хугацаанд 2849 төгрөгөөс 2850 төгрөгийн хооронд тогтвортой байсан билээ. Харин 2022 оны 10 сарын 24-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 3378.1 төгрөгтэй тэнцэж оны эхэн үетэй харьцуулахад төгрөгийн ханш 18.5% суларсан байна. 

Тэгвэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг яагаад суларсан бэ?

Ам.долларын ханш өсөж буйн шалтгааныг тодорхойлохын тулд валютын ханшид нөлөөлж буй суурь хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгтэй. Валютын ханшийн хөдөлгөөн ямар байх нь тухайн улсын валютын ханшийн дэглэмээс шууд хамаардаг.

Валютын ханшийн дэглэм нь доорх 3 төрөл байдаг.

•  Тогтмол ханшийн дэглэм

•  Чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэм

•  Зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэм

Монгол улс нь 1992 он хүртэлх хугацаанд тогтмол ханшийн дэглэмтэй байсан бол 1996 онд төв банкны тухай хууль батлагдсанаар зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмтэй болсон байдаг. Монгол улсын зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн үед валютын ханш нь эрэлт нийлүүлэлтийн дагуу тогтох боловч чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэмтэй харьцуулахад төв банк шаардлагатай үед гадаад валют худалдах, худалдан авах байдлаар интервенц хийж ханшийн огцом хэлбэлзлийг багасгаж болдгоороо ялгаатай юм. Гэвч үүний тулд төв банк тодорхой хэмжээний гадаад валютын нөөцтэй байж гадаад валютын эрэлт их үед зах зээлд нийлүүлэх шаардлагатай юм.

Тэгэхээр ханшийн дэглэмийн дагуу аваад үзвэл валютын ханшинд нөлөөлөх суурь хүчин зүйл нь тухайн валютын эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улс руу орж ирж буй валютын урсгал их байна уу? Эсвэл гарах урсгал их байна уу? гэдгээр зах зээлийн ханш ерөнхийдөө тогтоно гэсэн үг юм. 

Уг гадаад валютын орох гарах урсгалын зөрүүг төлбөрийн тэнцэл гэх макро эдийн засгийн үзүүлэлтээр харуулдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын дэлхийн бусад улс орнуудтай хийж буй бүх гүйлгээний тэнцлийг илэрхийлдэг статистик тайлан юм. Хэрвээ төлбөрийн тэнцэл ашигтай гарвал манай улс руу орох валютын урсгал их байх ба гадаад валютын нөөц чангарахыг илтгэнэ. Харин эсрэг тохиолдолд валютын гарах урсгал их байж гадаад валютын нөөц багасахыг илэрхийлнэ гэсэн үг юм.

Зураг 1. Монгол улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар

Зураг 2. Урсгал болон санхүүгийн данс 2022 оны эхний хагас жилийн байдлаар

Төлбөрийн тэнцэл 2022 оны 7 сарын урьдчилсан байдлаар урсгал дансны 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай холбоотойгоор 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Энэ нь төгрөгийн ханш сулрах эрсдэлийг нэмэгдүүлж, гадаад валютын албан нөөц дээр том дарамт учруулж байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь Монгол улсын гадаад өрийг нэмэгдүүлэх, гадаад валютын албан нөөц дээр дарамт учруулах, төгрөгийн ханшийг сулруулах эрсдэлтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ