{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
2021.09.24

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
2.84%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
2.18%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
1.73%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.02%
5
DBM’ 2023
USD
7.250%
3.58%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.750%
7.03%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
3.75%
8
MGMTGE' 2024
USD
8.850%
9.36%
9
MMC' 2024
USD
9.250%
14.01%
10
Mongol 2027
USD
3.500%
3.91%
11
Mongol 2031
USD
4.450%
4.72%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Dow Jones (DJIA) 0.62 хувь, S&P 500 индекс 0.51 хувь, Nasdaq Composite индекс 0.02 хувь, S&P MidCap 400 индекс 0.80 хувь, Russel 2000 индекс 0.50 хувь тус тус өсөлттэй байлаа. Даваа гарагт S&P500 индекс 5-р сарын 12-ноос хойших өдрийн хамгийн том уналтыг үзүүлсэн ба сүүлийн 100 хоногийн шилжих дундаж утгаасаа доош унасан байна. Урт хугацаат бондын өгөөж долоо хоногийн турш огцом өсөж банкнуудын хүүгийн зөрүүнд эергээр нөлөөлснөөр санхүүгийн салбар өсөлттэй байлаа. Мөн S&P500 индексийн эрчим хүчний хувьцаанууд өсөлт үзүүлсэн бол нийтийн аж ахуйн хувьцаанууд уналттай байлаа.
  2. Долоо хоногийн ажил эрхлэлтийн тайлан нь хөдөлмөрийн зах зээл дахин сэргэх найдварыг үгүйсгэлээ. Анх удаагаа ажилгүй болж буй хүмүүсийн тоо 351,000 болсон нь урьдчилсан таамаглалаас нэлээд өндөр байсан ба энэ сарын хамгийн сул үзүүлэлт болжээ. IHS Markit-ийн 9-р сард хийсэн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын судалгаа нь хүлээлтээс доогуур түвшинд гарсан боловч эрүүл эдийн салбар өсөлттэй хэвээр байна. Мөн орон сууцны салбарын өсөлт хүлээлтээс давсан байна. 8-р сард шинээр зарагдсан орон сууцны борлуулалт өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хамгийн өндөр түвшинд 740,000 хүрсэн боловч жилийн өмнөх 977,000 болох дээд цэгтээ хүрч чадаагүй байна.
  3. Төв банкны сар бүрийн хөрөнгийн худалдан авалт буурч, хүүгийн урьдчилсан тооцоогоо бага зэрэг өөрчилсөн нь АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг долоо хоногийн сүүлээр мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд тусалсан юм. Баасан гарагт 10 жилийн ЗГҮЦ-ны өгөөж оргил үедээ хүрч 1.47 хувь орчим байсан нь 7-р сараас хойших хамгийн дээд түвшин юм. 

Индекс
Хаалтын ханш
7 хоногийн өөрчлөлт
Өөрчлөлтийн хувь
1
DJIA
34,798.00
213.12
0.62%
2
S&P 500
4,455.48
22.49
0.51%
3
Nasdaq Composite
1,5047.7
3.75
0.02%
4
S&P MidCap 400
2,699.38
21.35
0.80%
5
Russell 2000
2,248.07
11.21
0.50%

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн тэлэлт тасралтгүй үргэлжлэх тухай өөдрөг үзэлтэй холбогдуулан хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өссөн байна. Үүнд, STOXX Europe 600 индекс 0.31 хувь, Германы Xetra DAX индекс 0.27 хувь, Францын CAC 40 индекс 1.04 хувь, Италийн FTSE MIB индекс 1.01 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.26 хувь тус тус өссөн байна. 
  2. Норвег улс мөнгөний бодлогоо чангаруулсан G10 багтдаг анхны улс боллоо. Төв банкнаас богино хугацааны зээлийн хүүгээ нэмэгдүүлж 0.00 хувиас 0.25 хувь болгон өсгөсөн ба Норгес банкны ерөнхийлөгчийн хэлснээр ирэх 12 сард зээлийн хүү дахин өсөх магадлалтай байна гэж үзэж байна.
  3. Евро бүсийн эдийн засгийн идэвхжил 7-р сард байсан 15 жилийн дээд түвшнээс 9-р сард мэдэгдэхүйц буурсан бол нийлүүлэлтийн үнэ сүүлийн 21 жилийн дээд түвшинд хүрээд байна. IHS Markit-ийн нийлмэл худалдан авалтын менежерүүдийн индекс/PMI/-ийн энэ сарын эхний байдлаар 56.1, 8-р сард 59.0, 7-р сард 60.2 байна. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийн хурд саарч байгааг харуулж байна. IHS Markit нь энэхүү удаашралыг 2-р улирлын оргил үе, нийлүүлэлтийн удаашрал болон коронавирусын тархалтын талаарх санаа зовнилтой холбон тайлбарлав.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хөрөнгийн зах зээл Даваа болон Пүрэв гаригт бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотой ажиллаагүй ба долоо хоногийн сүүлээр уналттай байлаа. Nikkei 225 индекс 30,248.81 хүрсэн нь өмнөх долоо хоногийн болон энэ сарын эхээр хүрсэн сүүлийн 31 жилийн дээд түвшнээсээ бага зэрэг доогуур үзүүлэлт болсон юм. Иен ам.доллартой харьцах ханш 110 байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.055 хувьд дээр хаагдсан байна.
  2. Японы төв банк 9-р сарын бодлогын хурлаар урт болон богино хугацаат бодлогын хүүдээ өөрчлөлт оруулахгүй ба хөрөнгийн худалдан авалтын хэмжээгээ хэвээр байлгахаар болсон байна. Түүнчлэн, инфляцын 2 хувийн зорилтот түвшинд хүрэх хүртэл баримталж буй мөнгөний бодлого хэвээр үргэлжлэх талаар байр сууриа илэрхийллээ. Мөн удирдах зөвлөл "Японы эдийн засаг дотоод болон гадаадад COVID-19-ийн нөлөөнөөс болж хүнд байдалд орсон хэвээр байгаа боловч өсөлтийн чиг хандлагад шилжсэн" хэмээжээ. 
  3. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ОECD/ Ази тивийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн таамгийг 9-р сарын тайландаа бууруулсан байна. Энэхүү бууралтыг инфляцын өсөлт болон нийлүүлэлтийн удаашралтай холбон тайлбарлажээ. Мөн Японы ДНБ-ий урьдчилсан тооцоог 2021 онд 2.5 хувь болгон бууруулсан, 2022 онд 2.1 хувь болгон шинэчлэн тогтоосон нь хөгжингүй томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлтийн хамгийн удаан үзүүлэлт болж байна. Дэлхийн ДНБ-ий өсөлтийн таамгаа 2021 онд 5.7 хувь болгож бууруулсан байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Даваа, Мягмар гарагуудад бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотой БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хаалттай байсан ч Баасан гараг гэхэд тогтвортой хаагдсан байна. Даваа гарагт Evergrande Group-ийг тойрсон өрийн хямралтай холбоотой Хонг Конгын Hang Seng индекс 3.0 хувиас дээш хувиар буурав. Мөн Evergrande-ийн гадаад бонд эзэмшигчид 83.5 сая долларын хүүгийн төлбөрөө АНУ-ын цагаар Пүрэв гарагт хүлээн авах ёстой байсан ч хүлээн аваагүй байна. Тус компани одоогоор 30 хоногийн хөнгөлөлтийн хугацаатай байгаа ба энэ хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол төлбөрийн чадваргүй гэж үзэгдэхээр байна.
  2. Зарим шинжээчид Evergrande дампуурах эсвэл төлбөрийн чадваргүй болохоос өмнө БНХАУ-ын эрх баригчид арга хэмжээ авна гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн Evergrande-ийн өрийн үлдэгдэл нь БНХАУ-ын нийт банкны активын өчүүхэн хэсгийг эзэлдэг тул системийн эрсдэл гарах магадлал багатай гэж харж байна. Гэхдээ, эх сурвалжуудын хэлснээр эрх баригчид Evergrande-ийг үр ашигтайгаар дахин бүтэцжүүлэх зорилгоор нийтэд нээлттэй байдлаар төлбөрийн чадваргүй болгохоор зорьж байгаа юм.  Шинжээчид БНХАУ-ын эрх баригчид зах зээлд нөлөөлөхөөс татгалзах тусам БНХАУ-ын эдийн засагт учрах эрсдэл хүндэрнэ гэж үзэж байна.
  3. БНХАУ-ын бондын зах зээлд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж хоёр суурь нэгжээр өсөж 2.92% болжээ. Юанийн ам.доллартой харьцах ханш харьцангуй тогтвортой байсан бөгөөд Шанхай хотод баасан гаригийн үдээс хойш нэг доллар 6.463 юаниар арилжигдсан байна.

Эх сурвалж: Troweprice.com


Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ