{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
S&P: МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ТӨСВИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ГОЛЛОН НӨЛӨӨЛӨВ

S&P: МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ТӨСВИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ГОЛЛОН НӨЛӨӨЛӨВ


Related image“S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-”-аас “B” болгон дээшлүүлж, төлвийг тогтвортой хэвээр хадгалсан байна. Түүхий эдийн үнийн өсөлт, төсвийн сахилга бат, эдийн засгийн өсөлт зэргээс үүдэж төсвийн үзүүлэлтүүд сайн байгаа нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх шалтгаан болсон байна.

Мөн Монгол Улсын эдийн засаг 2021 он хүртэл дунджаар 5.6 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа гэж “S&P” агентлаг мэдээллээ. Уул уурхайн томоохон мега төслүүдэд ахиц гарсныг дурдсан байна. Тухайлбал, “Тавантолгой” төсөлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа, “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлсөн байна. Мөн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж буй донор орнуудын санхүүжилт Монгол Улсад санхүүгийн том дэмжлэг болж байгаа гэж үзжээ.

2015-2016 онд Монгол Улсын эдийн засагт үүссэн хүндрэлийн дараа эдгээр ахиц гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна. Хэдий тийм боловч Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнээс хамааралтай эмзэг хэвээр байгаа юм. Энэ нь эдийн засгийг тогтворгүй байхад нөлөөлж байгаа гэж “S&P” агентлаг дүгнэжээ.

Зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхээс өмнө Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд 7.25 хувийн хүүтэй босгосон юм. Засгийн газар 2021 онд “Мазаалай”, 2022 онд “Чингис”, 2023-2024 онд “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын өрийг төлөх хуваарьтай байна. Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргана гэж албан ёсоор мэдээлээгүй ч өрийн менежмент хийх талаар судалж, ажиллаж байгаа гэж Сангийн яам мэдээллээ. Одоогоор хоёрдогч зах зээлд “Гэрэгэ” бондын үнийн түвшин 11 дүгээр сар гарснаас хойш нэг хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин хөрөнгө оруулагчдын шаардах өгөөжийн түвшин 6.591 байгаа юм. Хамгийн ойр төлөх “Мазаалай” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөжийн түвшин 5.612 байна. Энэ нь 11 дүгээр сар гарснаас хойш 3.88 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа ажээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ