{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.20 - 12.24 | ☕ Ам.долларын хөрөнгө оруулалтын хэмжээ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.20 - 12.24 | ☕ Ам.долларын хөрөнгө оруулалтын хэмжээ |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#50/2021


Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Business opportunities are like buses, there’s always another one coming."

- Richard Branson


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 36.32 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Өндөрхаан" (ONH 28.79%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Дархан Хүнс" (DHU -10.71%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 879 ширхэг бондыг 98.69 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 86,043 ширхэг нэгж эрхийг 17.08 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 183,092 ширхэг нэгж эрхийг 176.53 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Зул сарын баярын өмнө арилжааны хэмжээ бага байсан ч гэсэн АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 1.65 хувь, S&P 500 индекс 2.28 хувь, Nasdaq Composite индекс 3.19 хувь, Russel 2000 индекс 3.11 хувь, S&P MidCap 400 индекс 2.48 хувиар тус тус өссөн байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛБаярын өдрүүдтэй холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл Баасан гаригт амарсан ч STOXX Europe 600 индекс 1.35 хувь, Францын CAC 40 индекс 1.44 хувь, Италийн FTSE MIB индекс 0.87 хувь, Германы Xetra DAX индекс 0.77 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.55 хувиар тус тус өссөн байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногийн эхээр Японы хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд огцом унасан ч долоо хоногийн эцэст бага зэрэг сэргэжээ. Тухайлбал, Nikkei 225 индекс өмнөх долоо хоногоос 0.83 хувиар өссөн бол TOPIX индекс 0.33 хувиар буурсан байна. Коронавирусийн омикрон хувилбар дэлхийн 90 гаруй улсаар тархсан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн Shanghai Composite индекс 0.3 хувиар өссөн байна. АНУ болон БНХАУ-ын хооронд харилцаа хурцадмал хэвээр байгаа бөгөөд АНУ нь өнгөрсөн Пүрэв гарагт БНХАУ-ын Хinjiang-ний бүс нутаг худалдааны хориг тавьсан байна. Үүний гол шалтгааныг тус бүс нутагт хүний эрхийг ноцтой зөрчигдөж байгаа хэмээн тайлбарлажээ.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт онцлох график

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт эдийн засаг

УУХҮЯ: I-XI САРД ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР УЛСЫН ТӨСӨВТ ₮3.9 ИХ НАЯД ТӨВЛӨРҮҮЛСЭН

  2021-12-23  

Оны эхний 11 сарын байдлаар эрдэс баялгийн салбар улсын төсөвт 3.9 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөж, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ. Харин 2022 оны төсөвт уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ гэж тусгасан байна... Дэлгэрэнгүй

2021 ОНЫ ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭЭГҮЙ IPO-НУУД 

  2021-12-23  

Энэ онд хийгдсэн 481 IPO-ийн бараг тал хувь нь анх зарласан үнээсээ доогуур ханшаар арилжаалагдаж байгааг “Bloomberg”-ийн тооцоолол харууллаа... Дэлгэрэнгүй

ҮСХ: УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 20.5 ХУВИАР БУУРСАН

  2021-12-21  

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 11 дүгээр сард нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар буурсан байна. Үүнд нүүрсний олборлолт 66.7 хувиар буурсан нь нөлөөлжээ.... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news