{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.20 - 2021.12.24
2021.12.27

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.20 - 2021.12.24


Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 7.26 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2021 оны 12-р сарын 24-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,846.47 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 42,741.70 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.49%, MSE A индекс 15,142.23 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.65% өссөн бол MSE B индекс 11,902.01 нэгж болж өмнөх долоо хоногоос -1.80% буурсан үзүүлэлттэй байна. 

Зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани

Симбол
Үнэт цаасны нэр
Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/
1
APU
АПУ
1,885,717.19₮
2
TTL
ТАВАН ТОЛГОЙ
394,462.35₮
3
MIK
МИК ХОЛДИНГ
269,221.16₮
4
INVИНВЕСКОР ББСБ
263,456.64₮
5
GOBГОВЬ258,786.72₮

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа

Нийт 69 компанийн 6,661,914 ширхэг хувьцаа 5.79 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн
/мян.төгрөг/

1
AARD
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
8,985.00₮
-0.22%
386,158
3,483,938.02₮
2
APU
АПУ
1,774.00₮
-1.50%
543,590
739,892.29₮
3
TUM
ТҮМЭН ШУВУУТ
710.68₮
8.62%
402,214
270,068.78₮
4
INV
ИНВЕСКОР ББСБ
3,673.00₮
8.22%
39,865
137,878.75₮
5
SUU
СҮҮ
745.66₮
19.35%
158,897
118,739.16₮


Хамгийн их өсөлттэй

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн
/мян.төгрөг/

1
ONH
ӨНДӨРХААН
8,500.00₮
28.79%
12
95.80₮
2
SUU
СҮҮ
745.66₮
19.35%
158,897
118,739.16₮
3
BDS
БИ ДИ СЕК
1,199.00₮
14.08%
38,004
40,057.65₮
4
ETR
Э-ТРАНС ЛОЖИСТИКС
135.00₮
12.50%
3,165
382.36₮
5
VIK
ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ
18.98₮
11.65%
78,398
1,451.44₮


Хамгийн их бууралттай

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн
 /мян.төгрөг/

1
DHU
ДАРХАН ХҮНС
2,500.00₮
-10.71%
36
94.80₮
2
SOR
СОР
490.00₮
-9.26%
200
98.00₮
3
ABH
АР БАЯНХАНГАЙ
500.00₮
-7.41%
264
132.00₮
4
NEH
ДАРХАН НЭХИЙ
27.00₮
-6.93%
283,510
7,910.66₮
5
ERS
МОНГОЛ АЛТ
15,500.00₮
-6.06%
67
1,043.00₮

Багцын арилжаа

2021 оны 12-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 24-ний өдрүүдэд багцын арилжаагаар 6,181,971 ширхэг хувьцааг 1.18 тэрбум төгрөгөөр арилжаалав. 

Багцын арилжаа

Симбол
Үнэт цаасны нэр
Нэгжийн үнэ
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн
/мян.төгрөг/

1
TNGR
ТЭНГЭРЛМГ МЕДИА ГРУПП
15,000.00₮
-5.26%

25,721
385,815.00₮
2
APU
АПУ
1,600.00₮
-1.50%
156,250
250,000.00
3
MNDL
МАНДАЛ ДААТГАЛ
91.00₮
-2.75%
6,000,000
 546,000.00

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА

Хоёрдогч зах зээлийн арилжаа

2021 оны 12-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 24-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 817 ширхэг, ам.долларын 62 ширхэг бондыг нийт 98.69 сая төгрөгөөр арилжаалав.

Компанийн бонд: Хоёрдогч зах зээл

Үнэт цаасны нэр
Хүүгийн хэмжээ
Хаалтын ханш
Арилжигдсан ширхэг
Арилжигдсан дүн
/мян.төгрөг/*

1
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
6.80%
96.00$
62
17,068.08₮
2
ETTM-BD-10/04/23-C0010-10
10.00%
95,900.00₮
15
1,427.50₮
3
ICBN-BD-21/06/23-C0013-13
13.00%
98,000.00₮
1
98.00₮
4
LNBD-BD-02/07/23-C0014-14
14.00%
100,000.00₮
801
80,100.00₮

*2021.12.24-ний Монголбанкны зарласан ханшаар тооцсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА

Хоёрдогч зах зээлийн арилжаа

"Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 86,043 ширхэг нэгж эрхийг 17.08 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 183,092 ширхэг нэгж эрхийг 176.53сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Хамтын хөрөнгө оруулалтын сан: Хоёрдогч зах зээл

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Арилжигдсан ширхэг
Арилжаалагдсан дүн
 /мян.төгрөг/

1
MFG
МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ
981.31₮
2.45%
183,092
176,534.16₮
2
XOC
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН
200.06₮
1.00%
86,043
17,082.87₮

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК ПЕТРОВИС ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ

"Сентрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн CU конвиниенс дэлгүүр нь бүтээгдэхүүн үйлчилгээг олон байршлаас хүргэх зорилгоор Петровис группийн шатахуун түгээх газруудад түшиглэн салбарын тоогоо эрчимтэй нэмэгдүүлэхээр болсон байна...Дэлгэрэнгүй

"БОГД БАНК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

"Богд банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №21/128 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа...Дэлгэрэнгүй

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ЦАХИМ СУРГАЛТ

Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох цахим сургалт  01 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ....Дэлгэрэнгүй

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД


Үзүүлэлтүүд
2020.IX
2021.IX
2021.X
Өөрчлөлт
Жилээр
Сараар
1
Инфляцийн түвшин
1.70%
9.60%
9.70%
7.30%
0.10%
2
Бодлогын хүү
8.00%
6.00%
6.00%
-2.00%
0.00%
3
Банк хоорондын зах зээлийн хүү
8.22%
6.01%
6.07%
-1.60%
0.07%
4
Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/
10.75%
7.24%
7.19%
-3.46%
-0.05%
5
Хадгаламжийн дундаж хүү /валют/
3.76%
2.28%
2.25%
-1.58%
-0.03%
6
Зээлийн дундаж хүү /төгрөг/
16.91%
15.72%
15.71%
-1.11%
-0.01%
7
Зээлийн дундаж хүү /валют/
10.46%
9.25%
9.31%
-1.16%
0.06%

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ