Онцлох ишлэл |
| "As long as you're going to be thinking anyway, think big."- Donald Trump | |
|
|
|
| | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. | Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 5.6
тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD) ХК тэргүүллээ. "АРД КРЕДИТ ББСБ" (ADB+23.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "ДАРХАН ЗОЧИД БУУДАЛ" (DZG-14.80%) ХК хамгийн их бууралттай байв.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 20,089 ширхэг, ам.долларын 5,028 ширхэг бондыг нийт 3.48 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 78,116 ширхэг нэгж эрхийг 74.36 сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 255,660 ширхэг нэгж эрхийг 43.18 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна. | ДЭЛГЭРЭНГҮЙ | |
|
|
|
| Dow Jones 34,861.24 (0.31%) |
|
|
S&P/TSX 22,005.94 (+0.86%) |
|
| S&P/ASX 200 7,406.20 (1.53%) |
|
|
Nikkei 225 28,149.84
(4.93%) |
|
Hang Seng 21,404.88
(-0.04%) |
|
| *Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. | АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Энэ долоо хоногийн Баасан гарагт S&P 500 индекс 2-р сарын 10-аас хойших хамгийн дээд түвшиндээ хүрлээ. iPhone 13 загварын утасны борлуулалт ихээр нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид мэдэгдсэний дараагаар Apple-ийн хувьцааны ханш өсөж мэдээллийн технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байхад голлох нөлөөг үзүүлсэн байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ блоон Украин улсын хоорондын зөрчилдөөн болон мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээл энэ 7 хоногт суларлаа. STOXX Europe 600 индекс 0.23 хувиар унасан бол бусад зах зээлийн голлох индексүүд холимог байдалтай байлаа. Тодруулбал ХБНГУ-ын Xetra DAX индекс 0.74 хувиар, Францын CAC 40 индекс 1.01 хувиар буурсан бол Италийн FTSE MIB индекс 1.39 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.06 хувиар тус тус өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 4.93 хувиар өссөн бол TOPIX индекс 3.78 хувиар өссөн байна. Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд цаашид эдийн засгийг идэвхжүүлнэ гэсэн засгийн газрын мэдэгдэлийн хүлээлт болон Японы Төв банк (BoJ) мөнгөний бодлогоо таатайгаар баримтална хэмээн баталгаа өгсөн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын аудитын стандарттай холбоотойгоор 2 талын маргаанаас үүдэн АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын компаниуд АНУ-ын зах зээл дахь бүртгэлээс хасагдах айдсын улмаас БНХАУ-ын зах зээл уналтад орсон байна. Энэ 7 хоногт Shanghai Composite индекс 1.2 хувь, CSI 300 индекс 2.1 хувиар тус тус уналттай байлаа. | ДЭЛГЭРЭНГҮЙ | |
|
|
|
Онцлох график | | ДЭЛГЭРЭНГҮЙ | | Онцлох мэдээ | GOLDMAN SACHS: АНУ-ЫН ТӨВ БАНК V, VI САРД БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ТУС БҮР 50 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨНӨ | 2022-03-22 | АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл тавдугаар сарын уулзалтаар бодлогын хүүгээ шаардлагатай бол 50 суурь нэгжээр өсгөхөд бэлэн гэж мэдэгдсний дараа “Goldman Sachs” ирэх тавдугаар сарын Мөнгөний бодлогын шийдвэрээр мөн 50 суурь нэгжээр өсгөх шийдвэр гарна гэсэн хүлээлтээ танилцууллаа... Дэлгэрэнгүй | ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 2022 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 4.4 ХУВИАС БУУРУУЛНА | 2022-03-23 | Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө бууруулах гэж байгааг тус байгууллагын тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ... Дэлгэрэнгүй | УУХҮЯ: 2022 ОН ГАРСААР III/17-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД 1.9 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН | 2022-03-24 | Он гарсаар энэ сарын 17-ны өдрийг хүртэл Монгол Улс нийт 1.9 сая тонн нүүрс экспортлоод байна...Дэлгэрэнгүй | | | ТАТАХ | | Товхимол таалагдсан уу?
| Доорх холбоосоор бүртгүүлээрэй. | БҮРТГҮҮЛЭХ | | Холбоо барих
| Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу. | |
|
| |
|
Товхимлыг бэлтгэсэн: Б.Бумбаяр | Хөрөнгө оруулалтын зөвлөх С.Зоригт | Зах зээлийн шинжээч | Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 |
|
|
|
|