{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.21 - 2022.03.25

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.21 - 2022.03.25


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.07%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
4.76%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
4.72%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.03%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
5.58%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
15.67%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
28.59%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
5.55%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
5.93%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Энэ долоо хоногийн Баасан гарагт S&P 500 индекс 2-р сарын 10-аас хойших хамгийн дээд түвшиндээ хүрлээ. iPhone 13 загварын утасны борлуулалт ихээр нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид мэдэгдсэний дараагаар Apple-ийн хувьцааны ханш өсөж мэдээллийн технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байхад голлох нөлөөг үзүүлсэн байна.
  2. Долоо хоногийн эхээр Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүг өcгөх хүлээлттэй байгаа нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөв. Тодруулбал Даваа гарагт ХНС-ын дарга Бизнесийн эдийн засгийн үндэсний холбоон дээр хэлсэн үгэндээ хэрэв бодлого боловсруулагчид инфляцыг хянах шаардлагатай гэж үзвэл ХНС бодлогын хүүгээ 25 суурь нэгжээс (0.25) илүү өсгөх боломжтой хэмээн давтан тодорхойлсон байна.
  3. АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж энэ 7 хоногт ойролцоогоор 35 суурь нэгжээр өссөн ба АНУ-ын ЗГҮЦ-ны үнэ огцом уналттай байгааг харуулж байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ блоон Украин улсын хоорондын зөрчилдөөн болон мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээл энэ 7 хоногт суларлаа. STOXX Europe 600 индекс 0.23 хувиар унасан бол бусад зах зээлийн голлох индексүүд холимог байдалтай байлаа. Тодруулбал ХБНГУ-ын Xetra DAX индекс 0.74 хувиар, Францын CAC 40 индекс 1.01 хувиар буурсан бол Италийн FTSE MIB индекс 1.39 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.06 хувиар тус тус өссөн байна.
  2. АНУ-ын ХНС-ын дарга бодлогын хүүг илүү түрэмгий өсгөх хүлээлтийг нэмэгдүүлсний дараа Евро бүсийн голлох бондын өгөөж өссөн байна. Тодруулбал ХБНГУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2018 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна.
  3. ОХУ нь Украин улс руу довтлох үед Евро бүсийн бизнесийн идэвхжил удааширдаг байна. 3-р сард Евро бүсийн бизнесийн идэвхжил удааширч, S&P Global нийлмэл худалдан авалтын менежерүүдийн индекс 2-р сард 55.5 байсан бол 54.5 болж буурчээ. ОХУ болон Украин улсын мөргөлдөөнтэй холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээ саатаж, түүхий эдийн үнэ өссөнөөр пүүсүүдийн зардал болон ногдуулсан үнэ өсөж дээд түвшиндээ очсон байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 4.93 хувиар өссөн бол TOPIX индекс 3.78 хувиар өссөн байна. Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд цаашид эдийн засгийг идэвхжүүлнэ гэсэн засгийн газрын мэдэгдэлийн хүлээлт болон Японы Төв банк (BoJ) мөнгөний бодлогоо таатайгаар баримтална хэмээн баталгаа өгсөн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн байна.
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх 7 хоногийн 0.21 хувиас өсөж 0.24 хувь болсон нь сүүлийн 6 жилийн хугацаан дахь дээд түвшин болоод байна. Япон улс болон АНУ-ын мөнгөний бодлогын зөрүүтэй хандлагаас үүдэн иенийн ам.доллартой харьцах ханш өмнөх 7 хоногт 119.23 байсан бол энэ 7 хоногт 121.58 иен болж сүүлийн 6 жил гаруйн доод цэгт хүрч суларсан байна.
  3. Япон улсын Ерөнхий Сайд айл өрх, пүүсүүдэд үзүүлэх түлш болон бусад түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах шахалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор засгийн газар эдийн засгийг дэмжих нэмэлт багц арга хэмжээ авах талаар зарлах гэж байгааг мэдээлэв.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын аудитын стандарттай холбоотойгоор 2 талын маргаанаас үүдэн АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын компаниуд АНУ-ын зах зээл дахь бүртгэлээс хасагдах айдсын улмаас БНХАУ-ын зах зээл уналтад орсон байна. Энэ 7 хоногт Shanghai Composite индекс 1.2 хувь, CSI 300 индекс 2.1 хувиар тус тус уналттай байлаа.
  2. АНУ-ын биржид давхар бүртгэлтэй БНХАУ-ын компаниуд АНУ-ын аудитын стандарттай холбоотой зөрчил үүссэн компаниудад БНХАУ-ын шилдэг хайлтын систем Baidu, цахим худалдааны Alibaba болон JD.com платформууд болон нийгмийн сүлжээний Weibo компани багтсан байна. 3-р сарын эхээр АНУ-ын Үнэт цаасны арилжааны хороо (SEC) "Гадаадын компаниудад хариуцлага тооцох тухай" хуулийн дагуу БНХАУ-ын 5 компанийг бүртгэлээс хасаж болзошгүй хэмээн нэрлэсэн. /Хэрэв АНУ-ын зохицуулагчид 3 жил дараалан гадаад компаниудын аудитын тайланг хянаж чадахгүй бол SEC компаниудын хувьцааг бүртгэлээс хасах нь хуулийн дагуу шаардагддаг зүйл байна./
  3. Коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой хөрөнгө оруулагчдын эрсдэлийн аппетит буурч байна. БНХАУ 3-р сарын 1-ээс хойших улсын хэмжээнд 56,000 гаруй тохиолдол бүртгэгдсэний талаас илүү хувь нь зүүн хойд Гилин мужид бүртгэгдсэн гэж эрүүл мэндийн албаны газраас өнгөрсөн Баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Шанхай хотод Ковид-19 тахлын дэгдэлт Баасан гарагийн байдлаар 60 хувь орчим нэмэгдсэн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ