{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АЧ ХОЛБОГДОЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АЧ ХОЛБОГДОЛ


Засгийн газрын үнэт цаас гэж Монгол Улсын Засгийн газраас гаргасан нэг жилээс дээш хугацаатай өрийг бичгийг хэлнэ. Засгийн газрын үнэт цаасыг нэрлэсэн үнээр гаргаж, анхдагч зах дээр арилжаагаар тогтсон үнээр худалдах ба нэрлэсэн үнээр буцаан төлнө. 

Засгийн газрын үнэт цаас нь дараах ач холбогдолтой байна.

Төсвийн бодлогын хувьд:

- Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх

- Төсвийг богино хугацаанд санхүүжүүлэх

Мөнгөний бодлогын хувьд: 

- Засгийн газрын үнэт цаасыг мөнгөний бодлогын хэрэгсэл хэлбэрээр ашиглах

- Төсөв, мөнгөний бодлого хоорондын уялдааг сайжруулах

Санхүүгийн зах зээлийн хөгжилд:

- Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн жишиг өгөөжийн муруй бүрэлдэх

- Бусад санхүүгийн хэрэгслүүдийг үнэлэх, зах зээлд нэвтрүүлэх боломж бүрдэх

Хөрөнгө оруулагчдад:

- Хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл 

- Засгийн үнэт цаасны хүүгийн орлого татвараас чөлөөлөгдөнө

Эх сурвалж: Монголбанк


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ