ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.06 - 2021.12.10
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.81% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 3.34% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 2.64% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.02% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 4.24% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | 6.46% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.49% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 10.33% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 18.51% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.66% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 5.16% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Коронавирусийн Омикрон хувилбарын айдас багасаж байгаатай холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээл 2 сараас хойших хамгийн сайн өсөлтийг үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 4.02 хувь, S&P 500 индекс 3.82 хувь, Nasdaq Composite индекс 3.61 хувь, Russel 2000 индекс 2.43 хувь, S&P MidCap 400 индекс 2.88 хувиар тус тус өсжээ. Apple компани зах зээлийн үнэлгээгээрээ 3 их наяд ам.долларт хүрч дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо.
- Инфляцийн төвшин 11 сард өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн нь 1982 оноос хойших хамгийн өндөр өсөлт бөгөөд суурь инфляци 4.9 хувиар өссөн байна.
- Инфляцийн төвшин сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хэмжээнд хүрсэн ч Пүрэв гарагт гарсан хөдөлмөрийн тайланд өмнөх долоо хоногт 184,000 хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан нь 1969 оноос хойших хамгийн бага тоо юм. Мөн АНУ-д нээлттэй ажлын байрны тоо 11 саяд хүрч хүлээгдэж байснаас илүүгээр өссөн байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Коронавирусийн омикрон хувилбарын айдас болон түүний эдийн засагт үзүүлэх үр дагавар багассанаар Европ дахь хувьцааны ханш сэргэж байна. Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 2.76 хувь, Францын CAC 40 индекс 3.34 хувь, Италийн FTSE MIB индекс 3.02 хувь, Германы Xetra DAX индекс 2.99 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 2.38 хувиар тус тус өссөн байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж Pfizer болон BioNTech-н лабораторийн үр дүнг хуваалцсантай холбоотойгоор өссөн байна.
- ИБНВУ, Дани, Норвеги улсууд коронавирусийн хяналтыг чангатгаж байна. Зарим улс орнууд коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд илүү хатуу дүрэм хэрэгжүүлж байгаа ч хөл хорио тогтоохоо больжээ. Польш улсад төрийн албан хаагч нар заавал вакцин хийлгэсэн байх шаардлагатай болжээ. Австри улс өнгөрсөн Ням гарагт хөл хориог цуцалсан ч вакцинд хамрагдаагүй иргэдэд хязгаарлалт хэвээр үйлчилнэ.
- ИБНВУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10-р сард 0.1 хувиар өссөн нь 9-р сарын 0.6 хувийн өсөлтөөс буурчээ. Шинжээчид энэхүү бууралтыг нийлүүлэлтийн тасалдал болон түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан барилгын салбар хумигдсантай холбон тайлбарлаж байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.46 хувь, TOPIX индекс 0.90 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий сайд Fumio Kishida өөрийн засгийн газрын Японд шинэ эрин үеийг хэрхэн бий болгох төлөвлөгөөний талаар парламентад хэлсэн үгэндээ дижиталчлалд анхаарлаа хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх зэрэг чухал салбаруудыг дурджээ.
- Иений ам.доллартой харьцах ханш АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогоо чангатгах хүлээлт болон Омикрон хувилбартай холбоотой 113.6 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 0.05 хувьд хүрсэн байна.
- Гуравдугаар улиралд Японы эдийн засаг тооцоолж байснаас илүү хувиар буурсан байна. 3-р улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилийн 3.6 хувиар буурсан нь урьдчилсан таамаглалаас 3.0 хувиар их байна. Хувийн хэрэглээ хүлээгдэж байснаас илүү буурсан нь голчлон зуны улиралд коронавирусийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой. Мөн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон түүхий эдийн өртөг нэмэгдсэн зэргээс шалтгаалан үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Үйлдвэрлэгчийн үнийн бууралт болон Төв банк банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 3.1 хувь, Shanghai Composite индекс 1.6 хувиар тус тус өссөн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарын төлбөрийн чадамжгүй байдал болон АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын компаниудыг эргүүлэн татах эсэх нь хөрөнгө оруулагчдын санааг зовоосон хэвээр байна.
- Юанийн ам.доллартой харьцах ханш сүүлийн 3.5 жилийн хамгийн өндөр төвшин 6.3649 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 6.5 cуурь нэгжээр буурч 2.861 хувь дээр хаагдсан байна.
- Нүүрс хомстолд орсноор түүхий эдээ нөхөхийн тулд импортын хэмжээ огцом өссөн байна. Экспорт 11-р сард өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн ч өнгөрсөн сарын 27.1 хувийн өсөлтөөс буурсан байна. Импорт 31.7 хувиар өссөн нь 10-р сарын 19.8 хувийн өсөлтөөс давсан байна. Үүний үр дүнд БНХАУ-ын худалдааны тэнцэл 11-р сард 71.72 тэрбум ам.долларт хүрч, 10-р сарын 84.54 тэрбум ам.доллароос буурсан байна. Инфляцийн тал дээр хэрэглээний үнийн индекс 11-р сард өмнөх оны мөн үеийнхээс 2.3 хувь, үйлдвэрлэгчийн үнийн индекс 11-р сард өмнөх оны мөн үеийнхээс 12.9 хувиар тус тус өссөн байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19