{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.07 - 2022.02.11
2022.02.14

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.07 - 2022.02.11



Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
4.01%
03/09/24
      600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.41%
05/01/23
      800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
3.14%
12/05/22
  1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.03%
12/25/23
      300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.25%
4.06%
10/23/23
      500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.72%
04/07/26
      600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.85%
11.18%
02/08/24
      250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.25%
23.37%
04/15/24
      440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.50%
4.97%
07/07/27
      500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.45%
5.39%
07/07/31
      500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногийн инфляцын өсөлтийн мэдээ хөрөнгө оруулагчдыг тогтворгүй байдалд оруулснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones (DJIA) индекс 1.00 хувь, S&P 500 индекс 1.82 хувь, Nasdaq Composite индекс 2.18 хувиар тус тус унасан бол Russel 2000 индекс 1.39 хувь, S&P MidCap 400 индекс 0.93 хувиар тус тус өссөн байна. Meta Platforms /Facebook/, Microsoft болон Alphabet /Google/ зэрэг томоохон технологийн хувьцааны уналт нь индексүүдийн уналтад нөлөөлсөн ч ресторан, зочид буудал, энтертаймент, агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарын компаниудын хувьцаанууд өсжээ.
  2. Пүрэв гарагт хөдөлмөрийн яамны мэдээгээр, инфляцын түвшин 7.5 хувьд хүрсэн нь 1982 оны 2-р сараа хойш буюу сүүлийн 40 жилийн дээд түвшиндээ хүрчээ. Мөн суурь инфляц 6 хувьд хүрсэн ба энэ нь 1982 оны сараас хойшх хамгийн өндөр түвшин болжээ. 
  3. Хөрөнгө оруулагчид, АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС)-гийн 3-р сарын хурлаар ХНС бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх төлөвтэй байна гэсэн хүлээлт үүсгээд байна. Энэ нь 2 жилийн хугацаатай АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийг 2020 оны 1-р сараас хойших хамгийн дээд түвшинд хүргэсэн бол АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 2019 оны зунаас хойш анх удаагаа 2 хувийг давахад хүргэжээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын бүсийн компаниудын 2021 оны жилийн эцсийн тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан тул өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.61 хувь, Германы Xetra DAX индекс 2.16 хувь, Францын CAC 40 индекс 0.87 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.92 хувь, Италийн FTSE MIB индекс 1.36 хувиар тус тус өссөн байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нь инфляцын өсөлтөөс болон өссөн байна.
  2. Европын Холбоо 2022 оны Европын бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өнгөрсөн намар гаргасан өмнөх таамаглалаасаа 4.3-аас 4.0 хувь хүртэл бууруулжээ. Мөн энэ оны инфляцын өсөлтийн төлөвийг 3.5 хувиас 3.9 хувьд хүргэсэн байна. Энэ нь инфляц түвшин удаашрах ч гэсэн эдийн засгийн эрч буурч байгааг харуулж байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт, Японы томоохон компаниудын жилийн эцсийн тайлан сайн гарснаар Японы хөрөнгийн зах зээл өсөлттэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 0.93 хувь, TOPIX индекс 1.66 хувиар тус тус өссөн байна. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.20 хувиас 0.22 хувь хүртэл өссөн бол АНУ-ын инфляцын түвшин өндөр гарснаар, ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтийн улмаас ам.долларын ханш чангарчээ. Ингэснээр иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 115.22-с 116.02-д хүрчээ.
  2. Японы Төв банк 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ыг хязгааргүй хэмжээгээр зах зээлээс эргэн худалдан авахаа мэдэгдлээ. Төв банкны ерөнхийлөгч Haruhiko Kuroda “инфляцыг 2 хувьд хүргэх нь боломжгүй зүйл биш ч, цалингийн өсөлтийг нэмэгдүүлэхгүй бол энэхүү зорилт бэрхшээлтэй байх болно” гэжээ.
  3. Японы Засгийн газар Tokyo болон бусад 12 мужид коронавирусийн улмаас үүссэн онц байдлын хугацааг 3 долоо хоногоор уртасгаж, 3-р сарын 6 хүртэл онц байдлыг сунгалаа. Мөн Kochi мужийг хязгаарлалттай бүс нутгийн жагсаалтад нэмжээ. Ерөнхий сайд Fumio Kishida шинэ тохиолдлын өсөлт удааширч байна гэж мэдэгдсэн ч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд цар тахлын сүүлийн давалгаа дээд цэгтээ хүрээгүй гэж мэдэгдэв. Засгийн газрын зүгээс 2-р сарыг дуустал өдөрт 1 сая ширхэг нэмэлт тунг иргэддээ тарихаар төлөвлөөд байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчд БНХАУ-ын бодлого боловсруулагчдын зүгээс нэмэлт дарамт шахалт үүсэхгүй гэсэн эерэг хүлээлт үүсгээд байгаа тул Шанхайн нэгдсэн индекс 3 хувь, CSI 300 индекс 0.8 хувиар тус тус өссөн байн. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.728 хувиас 2.81 хувь болж өссөн бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.36 байна.
  2. БНХАУ-ын гадаад валютын нөөц 1-р сард ойролцоогоор 28 тэрбум ам.доллараар буурч, 3.22 их наяд ам.долларт хүрсэн нь ам.долларын ханш чангарсантай холбоотой ч хүлээлтээс доогуур байна. Зээлийн зардал буурч, төсвийн бодлого суларч, ипотекийн зээлийн хязгаарлалтыг зөөлрүүлж байгаа энэ үед БНХАУ-ын банкуудын зээлийн хэмжээ ирэх саруудад огцом нэмэгдэх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна.
  3. Эдийн засгийн мэдээгээр, БНХАУ-ын үйлчилгээний салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 1-р сард 51.4 болж, 12-р сарын 53.1-ээс буурсан нь сүүлийн 5 сарын хамгийн доод үзүүлэлт болжээ. БНХАУ даяар КОВИД-19-ийн тохиолдол нэмэгдэж, тархалтыг зогсоохын тулд хэрэгжүүлсэн хязгаарлалтууд нь эдийн засгийн өсөлтийг удаашруулсан гэж шинжээчид үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын мэдээгээр, бэлэн мөнгөний хомстолд орсон China Evergrande групп хөрөнгөө хямд үнээр зарах замаар бус, харин барилгын борлуулалт болон хөрөнгийн менежментийн үйл ажиллагаагаа сэргээх замаар өрөө төлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд урьдчилгаа санхүүжилт авсан төслүүдийн 50 хувийг дуусгахаар зорилт тавьжээ. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ