{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨСӨХ НЬ ИНФЛЯЦЫГ БУУРУУЛАХ НӨЛӨӨТЭЙ

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨСӨХ НЬ ИНФЛЯЦЫГ БУУРУУЛАХ НӨЛӨӨТЭЙ


АНУ-ын инфляц зорилтот түвшин болох 2%-иас өндөр байгаа тул Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) хумих бодлогын цикл үргэлжилсээр байх төлөвтэй байна. Бодлогын хүү өсөж санхүүгийн зах зээлд зээлийн хүү нэмэгдэх нь эрэлтийг бууруулж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын ажилгүйдлийн түвшин 9-р сарын байдлаар 3.5% байгаа нь сүүлийн 50 гаруй жилийн доод түвшин болж өндөр инфляцад дарамтыг нэмэгдүүлээд байна.

Дараах зурагт үзүүлсэн түүхэн мэдээллээс харвал АНУ-ын инфляц зорилтот түвшиндээ очих үед ажилгүйдлийн түвшин зэрэгцээд өсөж байгаа юм. Учир нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байх нь зах зээлд эрэлт байгааг илэрхийлдэг. Тийм учраас инфляцыг зорилтот хэмжээнд хүргэхийн тулд бодлогын хүүгээ дахин өсгөж, ажилгүйдлийн түвшнийг ихэсгэж эрэлтийг бууруулах нь зүйтэй юм.

Түүхэн мэдээллээс харвал ажилгүйдлийн түвшин бага байхад инфляц зорилтот түвшиндээ очоогүй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ