{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Харилцагчид хүргэх үнэ цэнэ

Яагаад Ти Ди Би секьюритис ҮЦК гэж?

Ухаалаг санхүүгийн шийдэл, дэвшилтэт технологиор харилцагчдынхаа зорилгыг дэмжиж, санхүүгийн сайн сайхан байдлыг бэхжүүлэх найдвартай зөвлөх байна.

Монгол Улсын тэргүүлэх үнэт цаасны компани
Санхүүгийн цогц үйлчилгээ, хүчирхэг экосистем
Бид анхдагч, шинийг санаачлагч
Дэлхийн зах зээлийг нэг дороос
Хэрэглэгчийн туршлагад төвлөрсөн үнэ цэн
Олон улсын туршлага, ноу хау
Хамгийн олон гадаад арилжааны шууд суваг
Мэргэшсэн чадварлаг баг хамт олон
Санхүүгийн чадавх, ашигт ажиллагаагаар тэргүүлэгч
 Алсын хараа

Монгол улсыг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох найдвартай гарц болж, эдийн засгийн өргөн хүрээний боломжийг тэлнэ.


 Эрхэм зорилго

Ухаалаг санхүүгийн шийдэл, дэвшилтэт технологиор харилцагчдынхаа зорилгыг дэмжиж, санхүүгийн сайн сайхан байдлыг бэхжүүлэх найдвартай зөвлөх байна.


 Үнэт зүйлс

Үнэт зүйлс нь бидний зан төлөв, шийдвэр гаргалт, харилцаа, мэргэжлийн стандарт болон урт хугацааны нэр хүндийг тодорхойлдог.

Мэргэжлийн ёс зүй

Бид мэргэжлийн хамгийн өндөр ёс зүй, сахилга бат, стандартыг тууштай баримтлан, хууль дүрэмд нийцсэн, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг.

Нэг хамт олон

Бид нэг баг болж, харилцан итгэлцэл, хамтын хариуцлага, мэргэжлийн ур чадварт тулгуурлан, чин сэтгэл, хүсэл тэмүүллээр урт хугацааны үнэ цэнийг хамтдаа бүтээдэг хамт олон.

Харилцагчийн туршлага 

Бид харилцагчдын урт хугацааны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, тэдний зорилгод нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн шийдлээр тогтвортой, бодит үнэ цэнийг бий болгоход төвлөрдөг.

Нийгэмд үзүүлэх нөлөө

Бид бизнесийн амжилтаа нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан, олон талд эерэг, өргөн хүрээний нөлөө бий болгоход чиглүүлдэг.

Шилдэг гүйцэтгэл

Бид инноваци, тасралтгүй сайжруулалт, шилдэг гүйцэтгэлээр өндөр чанартай үр дүнг бий болгож, зах зээлийн жишиг стандартыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдаг.


Ти Ди Би Секьюритис ҮЦК нь үйл ажиллагаандаа Харилцагчийн туршлагын бодлого болон Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг чанд мөрдөн хэрэгжүүлж, харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Харилцагчид өгөх амлалт

Бид бодлого, журам болон холбогдох шаардлагуудыг чанд мөрдөн, харилцагчийн цаг хугацааг эрхэмлэн ойлгомжтой, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх замаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх амлалтыг өгч байна.

1

Шударга ёс ба мэргэжлийн ёс зүй

Бид харилцагч бүртэй эрх тэгш, шударга харилцааг тогтоож, мэргэжлийн ёс зүйг бизнесийнхээ суурь болгох ба харилцагчийн хэрэгцээг бодитоор тодорхойлж, олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээг амлаж байна.

2

Харилцагчийн найдвартай хамтрагч, зөвлөх

Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэгч биш, харилцагчийн найдвартай зөвлөх байж, харилцагчийнхаа эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьж, хөрөнгийн үнэ цэнийг өсгөх "Гүүр" нь байна. 

3

Нээлттэй, ил тод байдал

Бид мэдээллийн хүртээмжтэй байдлыг дээдэлж, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг харилцагчид нээлттэй, ил тод хүргэх бөгөөд компанийн бүх сувгаар дамжуулан харилцагчтай тасралтгүй холбоотой ажиллах болно.

4

Нууцлал ба аюулгүй байдал

Бид харилцагчийн мэдээлэл болон хөрөнгийн нууцлалыг техникийн болон зохион байгуулалтын хамгийн сүүлийн үеийн шийдлээр чандлан хамгаална.

5

Тасралтгүй сайжруулалт ба харилцагчийн дуу хоолой

Бид харилцагчийн санал хүсэлт, гомдол бүрийг үйлчилгээгээ сайжруулах боломж гэж ойлгох ба аливаа асуудлыг шуурхай, шударгаар шийдвэрлэж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандартыг тасралтгүй нэвтрүүлнэ.

6

Хариуцлагатай засаглал ба хууль дээдлэх ёс

Бид үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, зохицуулах байгууллагын дүрэм журмыг чанд баримталж үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах баталгаатай байдлыг амлаж байна.

7

Тогтвортой хөгжил ба хариуцлага

Бид зөвхөн өнөөдрийн ашгийг бус, ирээдүйн үнэ цэнийг бүтээдэг буюу байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй бодлогыг дэмжиж, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтыг эрхэмлэх болно.

Ти Ди Би секьюритис ҮЦК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахтай холбоотой харилцагч дараах эрх ба үүрэгтэй байдаг

Гомдол шийдвэрлэх үйл явц


1  Хүлээн авах

Харилцагчийн гомдлыг утас, салбар, цахим сувгаар хүлээн авна.
Үйлчилгээний нэгдсэн төв:
7010 0261
Салбар, нэгжүүд
ХХБ-ны төв байр
Албан ёсны сошиал сувгууд
Facebook · X · Instagram · YouTube
Имэйл хаяг:
info@tdbsecurities.mn
Вэбсайт:
tdbsecurities.mn

2  Бүртгэх

Гомдлыг холбогдох программд бүртгэнэ.

3  Шийдвэрлэх

Харилцагчийн гомдлыг холбогдох газар, алба, хэлтэс нь үнэн зөв, шуурхай шийдвэрлэнэ.
Эцсийн шийдвэрлэх үүргийг Арилжаа технологийн газар хариуцна.

4  Хариу өгөх

Гомдлын хариуг харилцагчид боломжит бүх сувгаар хүргэнэ.

Харилцагчид үйлчилгээ үзүүлэх стандарт 

Харилцагчтай харилцах харилцааны стандарт 
Компанийн бүх сувгаар үйлчилгээ үзүүлэх стандарт 
Ажилтны харагдах байдлын стандарт
Албан уулзалт зохион байгуулах стандарт 
Утсан болон цахим харилцааны стандарт
Үйлчилгээний шилдэг стандарт
Ажлын байрны орчны стандарт
Компанийн салбарын орчинд тавигдах стандарт
Хүртээмжтэй байдлын стандарт
Харилцагчид шаардлагатай харилцааны үр чадварыг эзэмшсэн, байгууллагын соёлыг илэрхийлж чаддаг ажилтнуудын баг нь Ти Ди Секьюритис ҮЦК-ийн эрхэм үнэт зүйл юм.

Шилдэг онлайн арилжааны платформ

Бүх төрлийн системээс зэрэг хандах 
Шуурхай арилжаа гүйцэтгэх
Суурь шинжилгээний мэдээлэл
Дансны бүх төрлийн мэдээллийг авах 
Сонирхож буй хувьцааны жагсаалт үүсгэх
График шинжилгээ хийх
24/7 захиалга өгөх
Олон улсын арилжаанд нэг дороос орох