{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ, 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ, 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ


Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулралын эсрэг Монголбанк 2022 оны эхний хагас жилд нийт 3.2 тэрбум ам.долларын валютын интервенц буюу дуудлага худалдаа хийжээ.Монголбанк 2022 оны эхний хагас жилд нийт 3.2 тэрбум ам.долларын валютын худалдах арилжаа хийсний  24.0 сая ам.доллар нь своп хэлцэл, 2.0 сая ам.доллар нь форвард хэлцэл үлдсэн нь спот хэлцэл байлаа.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2022 оны эхний хагас жилд 274.89 нэгжээр буюу 10.66%-иар суларсан үзүүлэлттэй байна. Төгрөгийн ханш эрчимтэй сулрах нь импортын барааны үнийг нэмэгдүүлж инфляцыг өсгөх томоохон шалтгаан болдог тул Монголбанкнаас инфляцыг тогтвортой түвшинд барих бодлогын хүрээнд валютын интервенцийг тогтмол хийдэг. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкнууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монгол улсын Гадаад Валютын Албан Нөөц 2022 оны эхний хагас жилд 27.02%-иар багасаж 3.1 тэрбум ам.доллартой тэнцэх дүнтэй болсныг Монголбанкаас мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл Монголбанк ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд их хэмжээгээр өөрийн нөөцөөс банкнуудад худалдсан ба энэ нь түр хугацааны шокийн нөлөөллийг зөөлрүүлэхэд чиглэгдсэн байх юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ