АНУ НЬ ОХУ-ЫН ДОВТОЛГООГ НЯЦААХЫН ТУЛД УКРАИНД НЭМЭЛТ ЗЭВСЭГ БОЛОН ДАЙНТАЙ ХОЛБООТОЙ ҮНЭ ЦЭН БҮХИЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА.
ОХУ-ын арми Украины зүүн өмнөд (Донбасс) бүс нутагт дахин довтолгоо хийж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ нь Украинд нэмэлт зэвсэг нийлүүлж, Киевтэй тагнуулын үнэ цэн бүхий мэдээлэл солилцож байгаа байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 2 сар үргэлжилсэн дайны хамгийн аюултай үе ирэх гэж байна хэмээн үзэж Пентагоноос 800 сая ам.долларын үнэлгээ бүхий нэмэлт цэргийн тусламж, их буу, танк болон нисдэг тэрэг илгээнэ хэмээн мэдэгдээд байна.
Цэргийн тусламжийн багцад 11 Ми-17 нисдэг тэрэг, 18 howitzers, 40,000 их бууны сум, 300 switchblade drones, 12 радарын систем болон landmines зэрэг бусад тоног төхөөрөмж багтсан байгаа байна.
Пентагоны нарын бичгийн даргын мэдээлж буйгаар радар болон их бууны сумыг дайнд ашиглахад тодорхой хэмжээний туршлага шаардагдах болохыг сануулаад байгаа ба АНУ-аас уг тусламжийн багцыг хэрэглэхэд шаардлагатай туршлагыг хамгийн сайнаараа заах болохоо мэдэгдээд байгаа байна.
Украины ерөнхийлөгч нь Лхагва гараг дахь англи дээрх бичлэг дээрээ “Эрх чөлөө дарангуйллаас илүү зэвсэглэсэн байх ёстой.” гэж хэлсэн ба барууны орнуудыг Украинд туслах нь зүйн хэрэг гэж үзэж байгаагаа уг бичлэг дээрээ мэдэгдсэн билээ. Одоогоор АНУ-ын Украинд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ уг 800 сая ам.долларын тусламжийг нэмснээр 2.5 тэрбум ам.долларын үнэ цэн бүхий болоод байна.