{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БИТКОЙНЫ ХАНШ ДАГАДАГ ETF

БИТКОЙНЫ ХАНШ ДАГАДАГ ETF


9.1 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани BLACKROCK өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хамгийн анхны биткойны ханш дагадаг ETF гаргах хүсэлт гаргаж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсөн байна. 

Уг ETF-ийн нэрийг "iShares Bitcoin Trust" гэх ба хэрэв АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо уг санхүүгийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олговол хөрөнгө оруулагчид хөрөнгийн биржээр биткойны ханш дагадаг санхүүгийн уг бүтээгдэхүүнийг авч болох юм. ETF-ийн бичиг баримтад мэдээлэгдсэнээр Coinbase Global, Inc. кастодианы үүргийг гүйцэтгэх юм байна.

Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани ийнхүү шийдвэр гаргасан нь крипто зах зээлд дараагийн том хөдөлгөөн тохиох ойрхон байна гэх хүлээлтийг үүсгэлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ