{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2021.01.17

БОДИТ ХҮҮГИЙН ХӨДӨЛГӨӨН


Хөрөнгө оруулагчид мөнгөний хатуу бодлогын хүлээлттэй байгаатай холбоотой бондын зах зээл дээр ханш унаж, өгөөж өсөж эхлээд байгаа ч бодит өгөөж буюу инфляцын тохируулгатай өгөөжийн хэмжээ бага хэвээр байна. Ялангуяа, 5 жилийн дараах 5 жилийн хугацаатай бодит форвард хүүгийн хэмжээ сүүлийн 6 сарын турш сөрөг утгатай байна.

Энэ нь үндсэндээ, хөрөнгө оруулагчид ойрын хугацаанд хүүгийн хэмжээ нэмэгдсэн ч инфляцын хэмжээнд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй буюу богино хугацаандаа мөнгөний бодлого хэт хатуу болохгүй гэсэн хүлээлттэй байгаагын илрэл юм. 

Тиймээс сүүлийн хэдэн хоногт ажигладсан S&P 500 индексийн огцом хэлбэлзэл нь мөнгөний хатуу бодлогын хүлээлтийн нөлөөг бүрэн агуулаагүй байх магадлалтай ба хүүгийн хэмжээ огцом нэмэгдэхэд хувьцааны зах зээл уналтанд орох магадлалтай байгааг харуулж байна.    


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ