БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.10 - 2022.10.14
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 68,463 ширхэг бондыг нийт 6.93 тэрбум төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
Хүснэгт 1: 2022.10.10-2022.10.14-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Өдөр | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 10/10/2022-10/14/2022 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | ETTD | 310 | 104,327,400 | 336,540 | 336,540 |
2 | ETTD-BD-25/08/23-C0018-5.8 | ETTD | 47 | 15,824,759 | 336,697 | 336,697 | |
| ETTM-BD-10/04/23-C0010-10 | ETTM | 5 | 490,000 | 98,000 | 98,000 | |
| ETTM-BD-12/11/24-C0022-10 | ETTM | 68,100 | 6,810,000,000 | 100,000 | 100,000 | |
3 | LNBD-BD-02/07/23-C0014-14 | LNBD | 1 | 97,000 | 97,000 | 97,000 | |
Нийт | | | 68,463 | 6,930,739,159 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
7 хоногт ББЗЗ-д 38,714 ширхэг үнэт цаас 8.64 тэрбум төгрөгөөр, 30 ширхэг үнэт цаас 3,053 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 2,000 ширхэг үнэт цаас 2.00 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 36,714 ширхэг үнэт цаас 6.64 тэрбум төгрөгөөр, 30 ширхэг үнэт цаас 3,053 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт өсөлттэй байлаа. 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.0%, 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.5%-д хүрч хаагдлаа. 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.5%-д хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. АНУ-ын 9-р сарын инфляц мэдээлэгдсэний дараа ЗГҮЦ-ны өгөөж өссөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.32%-д хаагдсан нь сүүлийн 14 жилийн дээд түвшин боллоо. Франц, Италийн ЗГҮЦ-ны өгөөж АНУ-ын инфляц мэдээлэгдсэний дараа өссөн.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.254% дээр хаагдлаа. Тус улс бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байгаа.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.719%-д хүрч буурлаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 15.911% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 24.516% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 33.167% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.018% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 13.998% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 37.792% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 48.732% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 12.721% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 10.766% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19