БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.12.12 - 2022.12.16
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 14 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 1.34 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
Хүснэгт 1: 2022.12.12 - 2022.12.16-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
Д/д | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | ETTM-BD-10/04/23-C0010-10 | ETTM | 14 | 1,344,000 | 96,000 | 96,000 |
НИЙТ | 14 | 1,344,000 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
2022.12.12-12.16-ны өдрийн хооронд ББЗЗ-д 4,338,460 ширхэг үнэт цаас 10.13 тэрбум төгрөгөөр, 167 ширхэг үнэт цаас 17,179 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 4,330,284 ширхэг үнэт цаас 6.18 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 8,176 ширхэг үнэт цаас 3.95 тэрбум төгрөгөөр, 167 ширхэг үнэт цаас 17,179 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын 11-р сарын инфляцын түвшин хүлээлтээс давж буурсны дараа тус улсын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт буурлаа.
- Их Британийн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 3.18%-иас 3.33%-д хүрч өслөө.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өөрчлөлтгүй буюу 0.25% дээр хаагдлаа. Тус улс нь мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна. Японы төв банк 2023 онд өгөөжийн муруйг хяналтдаа байлгах бодлогоосоо татгалзаж магадгүй төлөвтэй байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.94%-иас буурч 2.93%-д хүрлээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 11.608% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 11.396% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.022% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
4 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 9.931% | 04/07/26 | $600,000,000.00 |
5 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 58.378% | 02/08/24 | $250,000,000.00 |
6 | MMC' 2024 | USD | 9.250% | 38.434% | 04/15/24 | $440,000,000.00 |
7 | Mongol 2027 | USD | 3.500% | 8.853% | 07/07/27 | $500,000,000.00 |
8 | Mongol 2031 | USD | 4.450% | 8.022% | 07/07/31 | $500,000,000.00 |
9 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19