{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.23 - 2023.01.27

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.23 - 2023.01.27


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2,482 ширхэг үнэт цаасыг 247.50 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2023.01.23 - 2023.01.27-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Үнэт цаасны нэр
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
ETTM-BD-26/08/24-C0019-10
20
1,800,000
90,000
90,000
2
ICBN-BD-17/08/23-C0016-13
1,249
124,531,930
99,710
99,700
3INVA-BD-19/12/23-C0036-18
40
3,996,000
99,900
99,900
4LNDA-BD-02/12/23-C0024-14
1,173
117,170,980
99,900
99,880
НИЙТ
2,482247,498,910
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

2023.01.23-01.27-ны өдрийн хооронд биржийн бус зах зээлд 29,313 ширхэг үнэт цаас 12,215,467,896 төгрөгөөр, 242 ширхэг үнэт цаас 24,320 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 21,800 ширхэг үнэт цаас 9,980,000,000 төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 7,513 ширхэг үнэт цаас 2,235,467,896 төгрөгөөр, 242 ширхэг үнэт цаас 24,320 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт бага хэмжээнд өсөж 3.52%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Европын Төв Банкны бодлого боловсруулагч Клаас Нот 2 болон 3 сард болох бодлогын хурлуудаар бодлогын хүүг 0.5%-иар нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа Франц, Швейцарын бондын өгөөж 7 хоногийн дунд үед өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.49%-д хүрч хаагдлаа. Тус улс нь мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.50%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.96%-д хүрлээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.839%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
4.685%
05/01/23
$800,000,000.00
3
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.028%
12/25/23
¥300,000,000.00
4
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.132%
04/07/26
$600,000,000.00
5
MGMTGE' 2024
USD
8.850%
25.233%
02/08/24
$250,000,000.00
6
MMC' 2024
USD
9.250%
25.504%
04/15/24
$440,000,000.00
7
Mongol 2027
USD
3.500%
6.809%
07/07/27
$500,000,000.00
8
Mongol 2031
USD
4.450%
7.234%
07/07/31
$500,000,000.00
9
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
7.497%
01/19/28
$1,200,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ