БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.06 - 2023.03.10
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 200 ширхэг үнэт цаасыг 19.96 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
Хүснэгт 2: 2023.02.27 - 2023.03.03-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | INVA-BD-19/12/23-C0036-18 | 200 | 19,960,000 | 99,800 | 99,800 |
НИЙТ | 200 | 19,960,000 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
2023.03.06-03.10-ний өдрийн хооронд ББЗЗ-д нийт 8,080 ширхэг үнэт цаас 1.82 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд арилжаа хийгдээгүй. Харин хоёрдогч зах зээлд 8,080 ширхэг үнэт цаас 1.82 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын богино хугацаатай буюу 2 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.86%-иас 4.60%-д хүрч буурлаа. ЗГҮЦ-ны өгөөж буурсан нь SVB Financial (Silicon Valley Bank) банктай холбоотой байлаа. Тодруулбал, тус банк нь өндөр бодлогын хүүгийн нөлөөгөөр хөрвөх чадварын асуудалд орсон тул бусад санхүүгийн компаниудад ийм асуудал тулгарч болзошгүйг ХНС харгалзан үзэж бодлогын хүүгээ өндрөөр өсгөхгүй гэх хүлээлт үүссэн юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.86%-иас 3.64%-д хүрч буурлаа.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.5%-иас 0.4%-д хүрч буурлаа. Тус улсын төв банк нь өгөөжийн муруйн хяналтын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.90%-д хүрлээ
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 9.401% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 9.540% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.007% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
4 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 9.161% | 04/07/26 | $600,000,000.00 |
5 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 20.709% | 02/08/24 | $250,000,000.00 |
6 | MMC' 2024 | USD | 9.250% | 18.466% | 04/15/24 | $440,000,000.00 |
7 | Mongol 2027 | USD | 3.500% | 8.854% | 07/07/27 | $500,000,000.00 |
8 | Mongol 2031 | USD | 4.450% | 8.071% | 07/07/31 | $500,000,000.00 |
9 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 8.726% | 01/19/28 | $1,200,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19