БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.04 - 2023.09.08
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
2023 оны 09 дугаар сарын 04-нөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15,901 ширхэг үнэт цаасыг 1,588,084,910 төгрөгөөр арилжаалжээ.
Анхдагч зах зээлийн арилжаа:
№ | Огноо | Үнэт цаасны нэр | Симбол | Нэгжийн үнэ | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | 2023.09.08 | Лэнд бонд | LBND-BD-07/09/25-C0053-18 | 100,000 | 90,000.00 | 9,000,000,000.00 |
ДҮН | 90,000.00 | 9,000,000,000.00 |
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ | Өдөр | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2023.09.04-2023.09.08 | ЭТТ бонд | ETTM-BD-26/08/24-C0019-10 | 180 | 16,380,000 | 91,000 | 91,000 |
2 | Инвескор бонд | INVA-BD-23/08/24-C0049-18 | 15716 | 1,571,229,910 | 100,590 | 99,960 | |
3 | Симпл бонд | SMPL-BD-05/07/24-C0048-18 | 5 | 475,000 | 95,000 | 95,000 | |
Нийт | 15,901 | 1,588,084,910 | | |
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.26%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Европын эдийн засгийн мэдээллүүд нь Евро бүсийн эдийн засгийн өсөлт удааширч байгааг илэрхийлж байна. Жишээлбэл, Евро бүсийн 2-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн шинэчилсэн тооцооллоор 0.1% болж буурчээ. Мөн экспорт болон жижиглэнгийн худалдааны борлуулалт тус тус бууралттай байгаа нь эдийн засгийн өсөлт удааширч байгааг баталж байна. Үүний нөлөөгөөр Евро бүсийн орнуудын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өслөө.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж огцом өсөж 0.6% орчимд хаагдлаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.440% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 8.362% | 04/07/26 | $600,000,000.00 |
3 | Mongol 2027 (Сэнчири-2027) | USD | 3.500% | 8.617% | 07/07/27 | $500,000,000.00 |
4 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 8.752% | 01/19/28 | $650,000,000.00 |
5 | Mongol 2031 (Сэнчири-2031) | USD | 4.450% | 8.511% | 07/07/31 | $500,000,000.00 |
6 | DBMMN’ 2023 | USD | 7.250% | 8.686% | 10/23/23 | $500,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 23.425% | 02/08/24 | $250,000,000.00 |
8 | MONMIN' 2024 | USD | 9.250% | 10.116% | 04/15/24 | $440,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19