{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.06 - 2023.11.10

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.06 - 2023.11.10


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 6-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 9 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 523,556,606,072 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 


Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
   1
 Инвескор бонд
INVA-BD-10/04/24-C0041-18
503
50,300,000.00
        100,000
          100,000
   2
 Симпл бонд
SBII-BD-17/10/24-C0054-17.5
5
500,000.00
        100,000
          100,000
   3
 Симпл бонд
SMPL-BD-05/07/24-C0048-18
5
500,000.00
        100,000
          100,000
 Нийт
513
51,300,000
 
 

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.61%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли Ирландад болсон төв банкны бага хурал дээр "Зээлийн хүүг бууруулахад үнэхээр эрт байна." хэмээн онцолсноос үүдэн Евро бүсийн бондын өгөөжүүд 7 хоногт өсөлттэй байлаа.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.91%-иас 0.85%-д хүрч буурлаа. Япон Улсын төв банк нь бодлогын хүүгээ -0.1%-д хэвээр хадгалах, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д барих бодлого баримталж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
6.375%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.508%
04/07/26
$600,000,000.00
3
Mongol 2027 (Сэнчири-2027)
USD
3.500%
8.120%
07/07/27
$500,000,000.00
4
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
8.320%
01/19/28
$650,000,000.00
5
Mongol 2031 (Сэнчири-2031)
USD
4.450%
8.340%
07/07/31
$500,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
28.584%
02/08/24
$250,000,000.00
7MONMIN' 2026
USD
12.500%
13.435%
09/13/26
$180,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ