{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.27 - 2023.12.01

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.27 - 2023.12.01


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 9 удаагийн нүүрсний, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 146,389,237,700 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

Хүснэгт 1:  Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрөгч 7 хоногт хоёрдогч зах зээлд арилжаалагдсан бондуудын мэдээлэл

Үнэт цаасны нэрҮнэт цаасны симболАрилжсан ширхэгҮнийн дүнДээдДоод
   1 Инвескор бонд INVA-BD-10/04/24-C0041-1878178,098,440.00        100,000           99,870
   2 Инвескор бонд INVA-BD-23/08/24-C0049-181,135113,500,000.00        100,000          100,000
   3 Симпл бонд SMPL-BD-05/07/24-C0048-188800,000.00        100,000          100,000
 Нийт 1,924192,398,440  

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын мэдээлэл

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурч 4.22%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин 2.9%-иас 2.4%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин мөн 4.2%-иас 3.6% болж буурлаа. Инфляцын түвшин хүлээлтээс давж буурсантай холбоотойгоор Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж бууралттай байлаа.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.77%-иас 0.71%-д хүрч буурлаа. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.299%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
6.772%
04/07/26
$600,000,000.00
3
Mongol 2027 (Сэнчири-2027)
USD
3.500%
7.397%
07/07/27
$500,000,000.00
4
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
7.697%
01/19/28
$650,000,000.00
5Mongol 2029 (Сэнчири-2029)USD
7.875%
7.826%06/05/29$350.000.000.00
6
Mongol 2031 (Сэнчири-2031)
USD
4.450%
8.045%
07/07/31
$500,000,000.00
7MGMTGE' 2024
USD
8.850%
30.312%
02/08/24
$250,000,000.00
8MONMIN' 2026
USD
12.500%
12.859%
09/13/26
$180,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ