{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА


"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэхүү үйл ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 


Компанийн нэр 
Хуваарьт өдөр
Цаг 
1
"Ард Кредит" ХК 
2020.07.29
14:00
2
"Ард Даатгал" ХК 
15:00
3
"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК 
16:00
4
"БиДиСЕК ҮЦК" ХК
2020.07.30
11:00
5
"Говь" ХК
2020.07.31
14:00
6
"Инвескор ББСБ" ХК
15:00
7
"Сүү" ХК
16:00
8
"Дархан Нэхий" ХК
2020.08.03
14:00
9
"Ай Түүлс" ХК
15:00
10
"Түмэн Шувуут" ХК
2020.08.04
14:00
11
"Монгол Базальт" ХК
15:00
12
"Мандал Даатгал" ХК
2020.08.05
14:00
13
"Мик Холдинг" ХК
15:00
14
"Монгол Шуудан" ХК
2020.08.06
14:00
15
"Таван толгой" ХК
15:00
16
"Мах Импекс" ХК
16:00
17
"Талх чихэр" ХК
2020.08.07
14:00
18
"Монос Хүнс" ХК
15:00
19
"ЛендМН ББСБ" ХК
16:00
20
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн
2020.08.17
14:00

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Энэ удаагийн арга хэмжээг COVID-19 цар тахлын улмаас зөвхөн гишүүн үнэт цаасны компаниудын шинжээчдийн хүрээнд зохион байгуулах тул иргэд, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид тус арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн фэйсбүүк хуудас болох https://www.facebook.com/mongolianstockexchange хаягаар дамжуулан шууд бичлэг буюу live хэлбэрээр хүлээн авч, сонирхсон асуултаа цахим хэлбэрээр тавих боломжтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Бусад мэдээ