ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.17 - 2022.01.21
Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 6.08 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
2022 оны 01-р сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,774.70 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,913.49 нэгж болж өмнөх долоо хоногоос -2.00%, MSE A индекс 14,910.37 нэгж болж өмнөх долоо хоногоос -1.78% тус тус буурсан бол MSE B индекс 12,162.17 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.79% өссөн үзүүлэлттэй байна.
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани | |||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/ |
1 | APU | АПУ | 1,803,868.14₮ |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 390,512.46₮ |
3 | MIK | МИК ХОЛДИНГ | 310,432.71₮ |
4 | INV | ИНВЕСКОР ББСБ | 288,489.69₮ |
5 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ | 264,941.67₮ |
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа
Нийт 65 компанийн 4,711,242 ширхэг хувьцаа 5.16 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 8,380.00₮ | -5.20% | 399,603 | 3,418,059.17₮ |
2 | APU | АПУ | 1,697.00₮ | -2.47% | 295,119 | 498,191.66₮ |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 640.91₮ | -8.94% | 299,739 | 196,354.34₮ |
4 | MFC | МОНОС ХҮНС | 118.98₮ | 5.29% | 1,539,155 | 179,092.19₮ |
5 | TNGR | ТЭНГЭРЛЭГ МЕДИА ГРУПП | 22800.00₮ | 7.14% | 5,728 | 124,512.06₮ |
Хамгийн их өсөлттэй | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | ONH | ӨНДӨРХААН | 17,580.00₮ | 31.98% | 16 | 276.72₮ |
2 | HZB | ГАН ХЭРЛЭН | 9,200.00₮ | 15.00% | 4 | 36.8₮ |
3 | AHH | ХОРИН ХОЁРДУГААР БААЗ | 851.00₮ | 15.00% | 5 | 4.3₮ |
4 | MNS | МОННООС | 10,000.00₮ | 12.17% | 137 | 1,366.70₮ |
5 | HSR | ХАСУ-МАНДАЛ | 5,600.00₮ | 9.80% | 1 | 5.6₮ |
Хамгийн их бууралттай | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | SOH | ЖИДАКС | 71.00₮ | -21.11% | 3,531 | 259.30₮ |
2 | JGV | ЖУУЛЧИН ГОВЬ | 6,800.00₮ | -15.00% | 6 | 4.08₮ |
3 | HRL | ХЭРЛЭН ХИВС | 102.00₮ | -15.00% | 5 | 0.5₮ |
4 | DHU | ДАРХАН ХҮНС | 2,400.00₮ | -14.32% | 72 | 178.84₮ |
5 | EER | АРИГ ГАЛ | 2,780.00₮ | -10.32% | 216 | 628.21₮ |
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 8,000 ширхэг, ам.долларын 100 ширхэг бондыг нийт 822.61 сая төгрөгөөр арилжаалав.
Компанийн бонд: Хоёрдогч зах зээл | |||||
№ | Үнэт цаасны нэр | Хүүгийн хэмжээ | Хаалтын ханш | Арилжигдсан ширхэг | Арилжигдсан дүн /мян.төгрөг/* |
1 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 6.80% | 99.00$ | 100 | 28,209.85₮ |
2 | ICBN-BD-17/08/23-C0016-13 | 13.00% | 99,300.00₮ | 8,000 | 794,400.00₮ |
*2022.01.21-ний Монголбанкны зарласан ханшаар тооцсон.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
"Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 90,155 ширхэг нэгж эрхийг 16.45 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 79,465 ширхэг нэгж эрхийг 77.31 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан: Хоёрдогч зах зээл | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Арилжигдсан ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | MFG | МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ | 970.00₮ | -1.44% | 79,465 | 77,314.90₮ |
2 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 182.00₮ | -1.63% | 90,155 | 16,447.70₮ |
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ
"АСЕ ЭНД Т КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ "ТАВАНБОГД КАПИТАЛ ҮЦК" ХХК-Д ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
"АСЕ энд Т капитал ҮЦК" ХХК-ийн харилцагчдыг үнэт цаасны дансаа "Таванбогд капитал ҮЦК" ХХК-д нэмэлт төлбөргүйгээр нээлгэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжоор хангахаар шийдвэрлэсэн байна...Дэлгэрэнгүй
“ТЭНГЭРЛИГ МЕДИА ГРУПП” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА
"Гэр Интерьер Дизайн" ХХК нь нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах саналыг гаргасан байна...Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2021 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 19 компани хэвээр үлдэж, "Хөвсгөл алтан дуулга" ХК хасагдаж шинээр "Талх чихэр" ХК нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна...Дэлгэрэнгүй
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
№ | Үзүүлэлтүүд | 2020.XI | 2021.X | 2021.XI | Өөрчлөлт | |
Жилээр | Сараар | |||||
1 | Инфляцийн түвшин | 3.50% | 9.70% | 10.50% | 7.00% | 0.80% |
2 | Бодлогын хүү | 6.00% | 6.00% | 6.00% | 0.00% | 0.00% |
3 | Банк хоорондын зах зээлийн хүү | 7.17% | 6.07% | 6.08% | -1.09% | 0.01% |
4 | Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/ | 10.59% | 7.19% | 7.10% | -3.49% | -0.09% |
5 | Хадгаламжийн дундаж хүү /валют/ | 3.69% | 2.25% | 2.10% | -1.59% | -0.15% |
6 | Зээлийн дундаж хүү /төгрөг/ | 16.75% | 15.71% | 15.60% | -1.15% | -0.11% |
7 | Зээлийн дундаж хүү /валют/ | 10.46% | 9.31% | 9.30% | -1.16% | -0.01% |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19