ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.14 - 2022.02.18
Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.34 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
2022 оны 02-р сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,743,57 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,077.29 нэгж болж өмнөх долоо хоногоос -1.05%, MSE A индекс 14,938.35 нэгж болж өмнөх долоо хоногоос -0.99% тус тус буурсан бол MSE B индекс 12,324.08 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.48% өссөн үзүүлэлттэй байна.
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани | |||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/ |
1 | APU | АПУ | 1,803,868.14₮ |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 379,189.44₮ |
3 | MIK | МИК ХОЛДИНГ | 310,432.71₮ |
4 | INV | ИНВЕСКОР ББСБ | 299,966.15₮ |
5 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ | 264,515.51₮ |
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа
Нийт 72 компанийн 3,408,553 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 7,120.00₮ | 2.45% | 69,799 | 538,748.92₮ |
2 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 1,009.00₮ | -0.39% | 328,074 | 330,528.40₮ |
3 | APU | АПУ | 1,697.82₮ | -2.36% | 187,715 | 321,479.51₮ |
4 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК | 906.22₮ | 0.10% | 189,064 | 171,945.38₮ |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 630.96₮ | -1.37% | 186,390 | 119,198.99₮ |
Хамгийн их өсөлттэй | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | OLL | ОЛЛОО | 23.00₮ | 24.32% | 846 | 19.45₮ |
2 | HSG | ХӨСӨГ ТРЕЙД | 5,180.00₮ | 14.96% | 690 | 3,574.20₮ |
3 | ABH | АР БАЯНХАНГАЙ | 560.00₮ | 12.00% | 89 | 49.84₮ |
4 | NKT | НАКО ТҮЛШ | 28.00₮ | 12.00% | 1000 | 28.00₮ |
5 | SOH | ЖИДАКС | 153.00₮ | 11.68% | 235 | 34.36₮ |
Хамгийн их бууралттай | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | ONH | ӨНДӨРХААН | 15,180.00₮ | -27.71% | 6 | 101.76₮ |
2 | SSG | СОНСГОЛОН БАРМАТ | 1,225.00₮ | -27.08% | 34 | 45.75₮ |
3 | CHR | УВС ЧАЦАРГАНА | 330.04₮ | -19.50% | 700 | 237.02₮ |
4 | SDT | ХОТ ДЕВЕЛОПМЕНТ | 56.00₮ | -15.15% | 33,003 | 1,881.65₮ |
5 | MRX | MEPEKC | 18.01₮ | -14.24% | 600 | 10.81₮ |
Багцын арилжаа
2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 18-ний өдрүүдэд багцын арилжаагаар 37,547 ширхэг хувьцааг 300.00 сая төгрөгөөр арилжаалав.
Багцын арилжаа | |||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгжийн үнэ | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 7,990.00₮ | 37,547 | 300,000.53₮ |
Тендер арилжаа
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тендер арилжаагаар "Хөсөг трейд" ХК -ийн 35 ширхэг үнэт цаасыг 2,572,675 төгрөгөөр арилжаалсан байна.
Тендер арилжаа | |||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгжийн үнэ | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | HSG | ХӨСӨГ ТРЭЙД | 73,505.00₮ | 35 | 2,572.68₮ |
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 5 ширхэг, ам долларын 94 ширхэг бондыг нийт 26.93 сая төгрөгөөр арилжаалав.
Компанийн бонд: Хоёрдогч зах зээл | |||||
№ | Үнэт цаасны нэр | Хүүгийн хэмжээ | Хаалтын ханш | Арилжигдсан ширхэг | Арилжигдсан дүн /мян.төгрөг/* |
1 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 6.8% | 99.00$ | 94 | 26,442.93₮ |
2 | ETTM-BD-10/04/23-C0010-10 | 10.00% | 97,000.00₮ | 4 | 388.00₮ |
3 | LNDA-BD-02/12/23-C0024-14 | 14.00% | 100,000.00₮ | 1 | 100,00₮ |
*2022.02.18-ны Монголбанкны зарласан ханшаар тооцсон.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
"Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 93,360 ширхэг нэгж эрхийг 18.12 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 57,860 ширхэг нэгж эрхийг 58.19 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан: Хоёрдогч зах зээл | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Арилжигдсан ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | MFG | МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ | 995.06₮ | -2.16% | 57,860 | 58,185.34₮ |
2 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 198.89₮ | 10.27% | 93,360 | 18,119.44₮ |
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛГОНО
ААН-үүдийн засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгох үйл явцыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, шударгаар зохион байгуулах нь зүйтэй...Дэлгэрэнгүй
"МОННООС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО
"Монноос" ХК-ийн компанийн хувьцааг нэгтгэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гаргасан хүсэлтийн дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2022 оны 2-р сарын 15-ны өдрөөс эхлэн түр зогсоосон байна...Дэлгэрэнгүй
2021 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУД
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 179 хувьцаат компаниас 91 компани нь жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь ирүүлсэн бол 85 компани санхүүгийн тайланг хугацаанд нь ирүүлээгүй байна...Дэлгэрэнгүй
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
№ | Үзүүлэлтүүд | 2020.XII | 2021.XI | 2021.XII | Өөрчлөлт | |
Жилээр | Сараар | |||||
1 | Инфляцийн түвшин | 2.30% | 10.50% | 13.40% | 11.10% | 2.90% |
2 | Бодлогын хүү | 6.00% | 6.00% | 6.00% | 0.00% | 0.00% |
3 | Банк хоорондын зах зээлийн хүү | 5.65% | 6.08% | 6.16% | 0.51% | 0.08% |
4 | Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/ | 10.19% | 7.13% | 7.04% | -3.15% | -0.09% |
5 | Хадгаламжийн дундаж хүү /валют/ | 3.74% | 2.08% | 2.04% | -1.70% | -0.04% |
6 | Зээлийн дундаж хүү /төгрөг/ | 16.56% | 15.63% | 15.54% | -1.02% | -0.09% |
7 | Зээлийн дундаж хүү /валют/ | 10.33% | 9.29% | 9.07% | -1.26% | -0.22% |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19