{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022.02.14

ИНФЛЯЦ БА МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ


Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой 2020 оны 3-р сараас эхлэн Монголбанк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэн, бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж эхлэсэн ба хамгийн сүүлд 2020 оны 11-р сард бодлогын хүүг 8%-аас 6% болгож бууруулж байжээ. 2020 оны 3-р сараас хойш М2 мөнгөний нийлүүлэлт 26.6%-аар буюу 7.4 их наяд төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Харин инфляцын хэмжээ 2021 оны эцсийн байдлаар 13.4% хүрээд байгаа ба энэ нь 2014 оны 8-р сараас хойших дээд хэмжээ болоод байна. 

Монголбанкнаас 2022 оны 1-р сард бодлогын хүүгийн хэмжээг 0.5%-аар нэмэгдүүлж 6.5% болгоод байгаа ба  нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос үүдэлтэйгээр инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын хоёрдахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж байгаа тухайгаа мэдэгджээ.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ