{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУГАЦААТ ҮҮРЭГ ДААЛГАВАР АВСАН 42 ХК-ИЙН АНХААРАЛД

ХУГАЦААТ ҮҮРЭГ ДААЛГАВАР АВСАН 42 ХК-ИЙН АНХААРАЛД


"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23.11 дэх заалтанд үнэт цаасны хөрвөх чадвар муудсан, Биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон, бүртгэлтэй байх хугацаанд тогтмол биелүүлэх үүрэг болон хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, жилийн үйлчилгээний хөлсийг 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй зэрэг болон хууль журамд заасан бусад үндэслэлээр үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасна гэж тусгасан байдаг.

Дээрх журмын дагуу үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа нийт 42 компанид 2020 оны 12 сарын 01-ний дотор журмаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө ирүүлэх талаар хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн билээ.

Энэхүү заасан хугацаанд МХБ-д хариу ирүүлээгүй, холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах тул холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зүгээс тус компаниудад дахин анхааруулж байна.


Симбол
Компанийн нэр
1
ARH
"Сэлэнгэ Ар хөвч" ХК
2
ATI
"Агротехимпекс" ХК
3
ALA
"Алтай нэгдэл" ХК
4
CND
"АСБИ" ХК
5
MDZ
"Монгол дизель" ХК
6
NUR
"Нийслэл өргөө" ХК
7
SES
"Сэлэнгэ-сүрэг" ХК
8
IND
"Эрдэнэт-Зандан" ХК
9
ORD
"Орхондалай" ХК
10
TSA
"Цагаантолгой" ХК
11
SIL
"Силикат" ХК
12
BHR
"Бинсэ" ХК
13
AAR
"Автозам" ХК
14
HMK
"Ханын материал" ХК
15
BBD
"Стандарт проперти групп" ХК
16
BOR
"Борнуур" ХК
17
ALD
"Азык" ХК
18
JGL
"Говийн өндөр" ХК
19
DMA
"Дэвшил мандал" ХК
20
INT
"Ингэттолгой" ХК
21
KEK
"Монгол керамик" ХК
22
ACL
"Тээвэр-Ачлал" ХК
23
TVT
"Хар тарвагатай" ХК
24
TAS
"Эрдэнэт хүнс" ХК
25
ECV
"Эрээнцав" ХК
26
EAZ
"Эрдэнэт авто зам" ХК
27
BAZ
"Люкс занаду групп" ХК
28
DRN
"Дорнод" ХК
29
ULZ
"Өлзий-Дундговь" ХК
30
HUT
"Хөдөөгийн тээвэр" ХК
31
HAH
"Хүнс-Архангай" ХК
32
SIM
"Шим" ХК
33
BTL
"Баянталбай" ХК
34
HML
"Глобал монголиа холдингс" ХК
35
GNR
"Гонир" ХК
36
DAO
"Хуртай" ХК
37
TGS
"Номин хишиг" ХК
38
UNS
"Улаансан" ХК
39
DRU
"Дөрвөн Уул" ХК
40
DIM
"Дорнод импекс" ХК
41
MUDX
"МҮДИКС" ХК
42
HRL
"Хэрлэн хивс" ХК

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ