{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.10 - 2022.04.14

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.10 - 2022.04.14


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,619.30 нэгжид хүрч, 1.11%-ийн бууралттай хаагдлаа. Банкны реформын хүрээнд "Хаан банк" ХХК нь IPO хийж 2023.04.13-04.19-ний хооронд нийт 183.4 тэрбум төгрөгийг зах зээл дээрээс татан төвлөрүүлэхээр болсон нь хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа зарахад нөлөөллөө. 
  2. 2023 оны I улиралд МХБ дээр хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 127 ХК-ийн 254.73 сая ширхэг хувьцааг 52.54 тэрбум төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 76.53 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 7.26 тэрбум төгрөгөөр, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3.3 сая ширхэг нэгж эрхийг 2.46 тэрбум төгрөгөөр, Компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 118.65 мянган ширхэг бондыг 11.87 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 74.14 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.4%-иар чангарч, 1 ам.доллар 3,496.0 төгрөгтэй тэнцлээ. Харин БНХАУ-ын юанийн эсрэг 0.1%-иар суларч, 1 юань 510.9 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 3-р сарын инфляцын түвшин харьцангуй бууралттай гарснаар 7 хоногт тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд бүгд өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.8%, DJIA индекс 1.2%, Nasdaq Composite индекс 0.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. JPMorgan Chase & Co., Citigroup Inc., Wells Fargo & Co. томоохон банкнууд Баасан гарагт 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа. Тодруулбал, эдгээр банкнуудын хадгаламж болон хүүгийн орлого 2023 оны I-р улиралд өссөн үзүүлэлттэй гарлаа. Банкны ашгийн үзүүлэлт сайн гарсныг бид банкны салбарын эрсдэлтэй холбоотойгоор жижиг банкнуудаас харилцагчид мөнгөө татаж эдгээр том банкнууд руу шилжсэний үр дүн гэж бодож байна.
  3. Лхагва гарагт мэдээлэгдсэн АНУ-ын 3-р сарын инфляцын түвшний мэдээлэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа. Тодруулбал, 3-р сарын инфляцын түвшин (YoY) 5.0%-д хүрч буурсан ба энэ нь 2021 оны 5-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчдын дундах эдийн засгийн хямралын айдас намжсанаар Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 7 хоногт 1.7%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. 2-р сард Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл сарын өмнөх үеэс 1.5%, жилийн өмнөх үеэс 2.0%-иар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт боллоо. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн нь үүнд гол нөлөөг үзүүлсэн байна.
  3. Олон улсын валютын сан (IMF) Их Британийн эдийн засгийг 2023 онд 0.3%-иар агшина хэмээн таамаглаж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. NIKKEI 225 индекс 3.5%, TOPIX индекс 2.7% тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагч Уоррен Баффет эрхэм Berkshire Hathaway Японд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж хэлсэн нь Японы хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
  2. Казуо Уэда эрхэм 4-р сарын 9-нд Японы төв банкны шинэ ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Хэвлэлийн бага хурлын үеэр Казуо Уэда нь Мөнгөний зөөлөн бодлого үргэлжлэх төлөвтэй байгаа талаар дохиог зах зээлд өглөө.
  3. Олон улсын валютын сан (IMF) Япон улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.8%-иас 1.3% болгон буурууллаа. Өсөлтийн төсөөллийг бууруулахад эдийн засгийн үзүүлэлтүүдийн сул байдал, бизнесийн хөрөнгө оруулалт багасаж буй болон иений ханшийн сулрал голлон нөлөөлсөн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын 3-р сарын инфляцын түвшний мэдээлэлтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.3%-иар өссөн бол CSI 300 индекс 0.8%-ийн бууралттай байлаа. 
  2. БНХАУ-ын 3-р сарын инфляцын түвшин (YoY) 0.7%-д хүрч буурлаа. Харин хүнс болон эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хасаж тооцсон суурь инфляц  3-р сард 0.7% болж өссөн байна.
  3. 3-р сард БНХАУ-ын экспорт (YoY) 14.8%-ийн өссөн үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийг гайхширууллаа. Учир нь шинжээчид 3-р сард тус улсын экспорт бууралттай байна гэх хүлээлттэй байсан юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ