{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
Хувьцааны зах зээл

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ


"Лэндмн ББСБ" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхэллээ. Компани нийт хувьцааны 25 хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон. Нийт босгох таван тэрбум төгрөгийн 2.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр IPO гаргасан ч захиалгын хэмжээ нийлүүлэлтээс 16.5 дахин давсан юм. Эхний өдрийн арилжаагаар "Лэндмн ББСБ" ХК-ийн хоёр ширхэг хувьцаа тус бүр нь 28.75 төгрөгөөр арилжаалагдсан. Компанийн андеррайтераар ажилласан "Мирэ Эссет Секьюритис" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид "Арилжааны эхний өдөр авах захиалга өндөр байлаа. Анхдагч зах зээлээс 2.5 тэрбум төгрөг босгохоор зорьж байсан бол өнөөдөр хоёрдогч зах зээл дээр эрэлт 2.5 тэрбум орчим төгрөг байлаа. Энэхүү IPO гарснаар иргэд хувьцааны талаар ойлголт авахаас гадна бусад хувьцаат компанийг судалж байгаа нь хувьцааны арилжаанд эерэг нөлөөтэй гэж харж байна" гэсэн юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ