МХБ-ИЙН ТОП-20 ИНДЕКС ДЭХ КОМПАНИУДЫН P/E ХАРЬЦАА
Монголын Хөрөнгийн Биржид (МХБ) бүртгэлтэй 179 хувьцаат компани байгаагаас 8-р сард 95 компанийн үнэт цаас 9.75 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ нь 7-р сарын арилжааны дүнгээс 60.1%-иар буурсан үзүүлэлт болоод байна.
8-р сарын байдлаар МХБ-ийн ТОП-20 индекс дэх 20 компанийн дундаж үнэ ашгийн харьцаа 21.3 байна. Дундаж харьцаа утгаас доогуур үнэ ашгийн харьцаатай 16-н компани байгаагаас Ард Даатгал ХК /MSE:AIC/, ЛэндМН ББСБ ХК / MSE: LEND/-ийн харьцаа утга хамгийн бага байгаа бол Монгол шуудан ХК /MSE: MNP/, Ард санхүүгийн нэгдэл ХК /MSE: AARD/-ийн үнэ ашгийн харьцаа дундаж утгаас хэт өндөр байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19