МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОНДЫН ӨР
2031 он хүртэл Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондуудын өр төлбөр болох 3.6 тэрбум ам долларын үндсэн төлбөрийн өглөг байгаагаас 30 орчим хувь нь буюу 1.2 тэрбум ам долларын өрийг 2023 онд төлөгдөх хуваарьтай байгаа нь ирэх жил өрийн дарамт ихтэй жил болохоор байгааг илтгэж байна.
Манай улсын гадаад валютийн нөөц 2022 оны 10 дугаар сарын байдлаар импортын 4 сарын хэрэгцээг хангахаар байгаа ба энэ оны сүүлээр болон ирэх оны эхээр орж ирэхээр яригдаж буй валютийн орох урсгалыг тооцвол Чингис болон Гэрэгэ бондын 660 орчим сая долларын бондын үндсэн төлбөрийг төлөх боломж байгаа гэж харж байна.
Харин дунд болон урт хугацаандаа валютийн орох урсгалыг дэмжих, томоохон дэд бүтцийн төслүүдийг урагшлуулахгүй бол 2023 оны төгсгөл болон 2024 оны бондын өр төлбөрүүдээ төлөх боломж хомс болж байгаа төдийгүй дахин санхүүжилтийн зардал өсөхөөр байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаад байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19