{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОХУ-ЫН РУБЛИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР САЙЖИРЧ БАЙГАА НЬ ЯМАР НӨЛӨӨЛЛИЙГ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

ОХУ-ЫН РУБЛИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР САЙЖИРЧ БАЙГАА НЬ ЯМАР НӨЛӨӨЛЛИЙГ ҮЗҮҮЛЭХ ВЭ?


ОХУ болон Украин хоорондын дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улсууд хориг арга хэмжээ тавьж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөөд байгаа боловч рублийн худалдан авах чадвар сайжирсаар байна. 

Түүхэн хугацаанаас харвал ОХУ-ын рубль нь ам.долларын эсрэг суларсаар ирсэн бол өнөөдрийн байдлаар 1 ам.доллар нь 63.75 рубльтэй тэнцэж байгаа нь 2018 оноос хойш хамгийн их чангараад байгаа үзүүлэлт болоод байна. Үүнтэй холбоотойгоор “Dow Jones” зах зээлийн 56 валютыг хамарсан дүн шинжилгээнд үндэслэсэн судалгаанд энэ жилийн ам.доллартой харьцах хамгийн сайн валют болж шалгарсан юм.

Аливаа улсуудын валютын худалдан авах чадвар нь тус улсын эдийн засгийн өсөлтөөс ерөнхийдөө шууд хамааралтай байдаг. ОХУ-ын хувьд эдийн засгийн өсөлт тийм ч сайн биш байгаа хэдий ч рублийн худалдан авах чадвар сайн байгаа нь тус улсын засгийн газрын хориг арга хэмжээтэй шууд холбоотой байна. Жишээлбэл хориг арга хэмжээнүүд болох банкнуудын харилцагчдад гадаад валют худалдах хориг, гадаад валют олдог компаниудыг нийт орлогынхоо 50%-аа рубль болгох шаардлага гэх мэт бодлогын хоригууд орно. 

ОХУ нь дайны дараахан бодлогын хүүг 20%-д хүргэж (рубль чангарахад нөлөөлсөн) рубль эзэмшигчдээ шагнаад байсан хэдий ч хамгийн сүүлд ОХУ нь бодлогын хүүгээ 14%-аас 11% болгоод байна. Учир нь бодлогын хүүг хэт өндөрт байлгах нь эдийн засагт их хэмжээний дарамтыг учруулах төлөвтэй байсан юм.

ОХУ-ын валют чангарч буй нь инфляцын нөлөөллийг бууруулах, импортын бүтээгдэхүүнийг хямдруулах зэрэг ашиг тусаа өгөх боломжтой байна. Гэвч ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь ердийн динамикийг алдагдуулсан учир ОХУ нь ашиг тусаа хангалттай хэмжээнд хүртэх боломжгүй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ