{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.13 - 2021.12.17
2021-12-20

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.13 - 2021.12.17



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.78%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.32%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.64%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.01%
5
DBM’ 2023
USD
7.25%
4.03%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
5.98%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.48%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
10.43%
9
MMC' 2024
USD
9.25%
18.73%
10
Mongol 2027
USD
3.50%
4.66%
11
Mongol 2031
USD
4.45%
5.15%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Коронавирусийн омикрон хувилбар АНУ-ын 40 гаруй мужид тархаад байгаа бөгөөд тус вирусийн тархалтын хурд маш өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоосноор АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт уналттай байлаа. Тухайлбал, Dow Jones (DJIA)  индекс 1.68 хувь, S&P 500 индекс 1.94 хувь, Nasdaq Composite индекс 2.95 хувь, Russel 2000 индекс 1.71 хувь, S&P MidCap 400 индекс 1.86 хувиар тус тус yнажээ. 
  2. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) дарга Jerome Powell хэлэхдээ коронавирусийн омикрон хувилбар нь ХНС-ын хэтийн төлөвт эрсдэл учруулж байгаа ч ХНС-ын бодлогод өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж мэдэгдэв. ХНС нь 2022 оны 3-р сараас эхлэн хүүгээ өсгөх юм.
  3. Вирусийн талаарх санаа зовнил нь АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг бууруулж, 2 долоо хоногийн дараа анх удаа 1.4 хувиас доогуур хувьд хүрэв.  


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Засгийн газрууд коронавирусийн тархалттай холбоотой бодлогоо илүү чангатгаж, инфляцийн өсөлттэй тэмцэх зорилгоор мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.35 хувь, Францын CAC 40 индекс 0.93 хувь, Италийн FTSE MIB индекс 0.41 хувь, Германы Xetra DAX индекс 0.59 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.30 хувиар тус тус буурсан байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж бага зэргийн уналт үзүүллээ. 
  2. Коронавирусийн эсрэг Европын улсууд авах арга хэмжээгээ чангатгаж байна. Жишээлбэл, Дани, Норвегийн засгийн газар коронавирус холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг чангатгаж, гэрээсээ ажиллахыг зөвлөж байна.  Герман, ИБНВУ-ын эрүүл мэндийн ажилтнууд заавал вакцин хийлгэх шаардлагатай болжээ. Мөн тус улсуудад үзвэр, үйлчилгээний газруудад вакцин хийлгэснийг нотлох үнэмлэх үзүүлэхийг шаардах болжээ. Франц улс ИБНВУ руу явах болон буцах аяллыг хязгаарласан байна.
  3. Английн Төв банк инфляцийн эсрэг эхний алхмаа хийж бодлогын хүүг 15 суурь нэгж буюу 0.25 хувь хүртэл өсгөлөө. Арваннэгдүгээр сард тус улсын инфляцийн төвшин өмнөх мөн үеийнхээс 5.1 хувьд хүрсэн сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Норвегийн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр буюу 0.5 хүртэл өсгөлөө. Швейцарийн төв банк мөнгөний хэт сул бодлого баримталж, бодлогын хүүгээ -0.75 хувьд хүргэлээ. Тэд хэлэхдээ тус улсын инфляцийн төвшин Европын бусад орнуудын инфляцийн төвшнөөс доогуур байна гэж мэдэгдэв.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 0.38 хувь, TOPIX индекс 0.46 хувиар тус тус өссөн байна. Хөрөнгө оруулагчид Японы нээлттэй эдийн засгийг дэлхийн эдийн засгийн сэргэлтэд гол хөшүүрэг болж магадгүй гэж таамаглаж байна. Иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 113.56 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.05 хувиас 0.04 хувь хүртэл унасан байна.
  2. Японы Төв банк 12-р сарын мөнгөний бодлогын уулзалтаар богино хугацааны хүүг -0.1 хувь, 10 жилийн хугацаатай бодлогын хүүг 0 хувь орчимд барина гэдгээ мэдэгдэв. Мөн Төв банк жижиг, дунд бизнесүүдийг дэмжих санхүүжилтийн тусгай хөтөлбөрөө (коронавирусын эсрэг эхлүүлсэн) 2022 оны 9-р сарыг дуустал 6 сараар сунгалаа. Төлөвлөсөн ёсоор 2022 оны 3-р сарын эцэс гэхэд корпорацийн бондын нэмэлт худалдан авалтаа дуусгана.
  3. Японы экспорт өмнөх оны мөн үеэс 11-р сард 20.5 хувиар өссөн нь тээвэрлэлт сэргэж байгаагаар харуулж байгаа бөгөөд энэ нь нийлүүлэлтийн сүлжээний хүндрэлийг багасгаж магадгүй. Тус улсаас БНХАУ, АНУ, Европын холбоонд экспортлох хэмжээ эрс нэмэгдсэн байна. Харин импорт 43.8 хувиар өссөн ба иений ханш суларч,  нефтийн импортыг илүү үнэтэй болгожээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ болон АНУ-ын хоорондын харилцаа хурцадмал байдал болон КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 1.9 хувь, Shanghai Composite индекс 0.9 хувиар тус тус буурсан байна. АНУ нь БНХАУ-ын олон компаниудыг үндэсний цөөнх болох Муслимчуудыг дарангуйлж БНХАУ-ын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж байна хэмээн буруутгаж тус компанид хөрөнгө оруулалт, экспортын хязгаарлалт тавив.
  2. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3714 болж ам.долларын эсрэг бага зэрэг суларсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.861 хувиас 2.873 хувь хүртэл өссөн байна.
  3. БНХАУ-ын Ардын банк (PBOC) 12-р сарын 9-нд гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлүүлэн валютын нөөцийг нэмэгдүүлж эхлэлээ. Арванхоёрдугаар сарын эхээр ам.доллартай харьцах валютын нөөц 2018 оны дунд үеэс хойших хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ