{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.14 - 2022.02.18

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.14 - 2022.02.18


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
3.99%
03/09/24
      600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
3.35%
05/01/23
      800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
3.06%
12/05/22
  1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.05%
12/25/23
      300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
      500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
4.72%
04/07/26
      600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
11.34%
02/08/24
      250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
23.75%
04/15/24
      440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
4.98%
07/07/27
      500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
5.41%
07/07/31
      500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Оросын Холбооны Улсын (ОХУ) цэргүүд Украины хилийг давахаар бэлтгэж буй талаарх тодорхойгүй байдал нь зах зээлд нөлөөлж, томоохон индексүүд хоёр дахь долоо хоногтоо дараалан уналтад орлоо.  Dow Jones (DJIA) индекс 1.90%, S&P 500 индекс 1.58%, Nasdaq Composite индекс 1.76%, S&P MidCap 400 индекс 0.57%, Russel 2000 индекс 1.03%-аар тус тус уналттай байлаа. 
  2. S&P индексийн сагсанд багтах компаниудаас Meta Platforms (Facebook) -ийн хувьцааны ханш огцом унасан нь харилцаа холбооны салбарыг уналттай байхад голлон нөлөөлсөн бол Walmart болон Procter & Gamble компаниудын хувьцааны ханш өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар өсөлттэй байхад нөлөөллөө.
  3. ХНС-гийн мэдэгдэл мөн зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлээд байна. Даваа гарагт Сент-Луисын Холбооны Нөөцийн Ерөнхийлөгч Жеймс Буллар инфляцын өсөлт нь гэнэтийн явдал болсон ба Пүрэв гарагт ХНС-аас 7-р сар гэхэд АНУ-ын банк хоорондын захын хүүгийн хэмжээг 1%-аар өснө гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ зах зээл дээр мөнгөний бодлогыг тийм хурдтай чангатгах хүлээлтгүй байгаа ба 3-р сард хүүгийн хэмжээг 0.25%-аар нэмэгдүүлэх магадлал 80%-тай байгаа гэж фьючерсийн зах зээлийн шинжээчид үзэж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Украины асуудлаарх геополитикийн хурцадмал байдал, мөнгөний бодлого тодорхойгүй байдлаас шалтгаалан Европын хувьцааны ханшууд уналттай байлаа. STOXX Europe 600 индекс 1.86%, Германы Xetra DAX индекс 2.48%, Италийн FTSE MIB индекс 1.70%, Францын CAC 40 индекс 1.17%, ИБНВУ-ын FTSE 100 индекс мөн 1.92% -аар тус тус унав.
  2. Европын Төв Банкны (ЕТБ) бодлого тодорхойлогчид мөнгөний бодлогын өөрчлөл алгуур байх ба эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд тулгуурласан байхыг онцолсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засагт бүтцийн өөрчлөлт гарсан тул ирэх 2 жилийн зах зээлийн инфляцын хүлээлт ЕТБ зорилтот 2%-аас илүү байгаа тул ЕТБ-аас мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх магадлалтай байна.
  3. ИБНВУ-ын 2022 оны 1-р сарын инфляцын хэмжээ 5.5% гараад байгаа нь сүүлийн 30 жилийн буюу 1992 оны 3-р сараас хойших хамгийн өндөр түвшин болоод байна. Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайн байгаа нь Английн Төв Банк 3-р сард хүүгийн түвшинийг дахин нэмэгдүүлэх хүлээлтийг үүсгээд байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хөрөнгийн зах зээлийн индексүүд энэ долоо хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 2.07%, TOPIX индекс 1.95%-аар тус тус буурчээ. Харин Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжид өөрчлөлт ороогүй буюу 0.22% байна. Иений ам.долларын эсрэг ханш чангарч 115.18 иен болоод байна.
  2. Япон улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар (Japan’s Cabinet Office) 2-р сарын эдийн засгийн тайландаа эдийн засгийн үнэлгээгээ бууруулаад байна. Хэдийгээр одоо хэрэгжиж буй бодлогууд болон бусад улс орнуудын эдийн засгийн сэргэлт эдийн засагт эергээр нөлөөлөх төлөвтэй байгаа ч коронавирусын тархалт, нийлүүлэлтийн талын хязгаарлалт, түүхий эдийн үнийн өсөлт зэргээс шалтгаалан эрсдэл нэмэгдэж байгаа тухай мэдээллээ. 
  3. Засгийн газраас эдгээр эрсдэлүүдэд өндөр анхаарал хандуулан эдийн засагтаа нэмэлт дэмжлэг үзүүлэх хэвээр байгаа ба Японы Төв банк зорилтот инфляцын түвшин болон 2%-д хүргэхийн тулд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн зөөлрүүлэхээ мэдэгдээд байна. Хэрэглээний үнийн индекс 1-р сард өмнөх оны мөн үеэс 0.2%-аар өсөж, өмнөх сарын инфляцын түвшин болох 0.5%-аас буураад байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эрх баригчдын мэдэгдэл болон инфляцын түвшин хүлээлтээс доогуур байгаа нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Энэ долоо хоногт Shanghai Composite индекс 0.8%, CSI 300 индекс 1.1%-аар тус тус өссөн байна. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.814% буюу тогтвортой байсан бол юанийн ам.доллартой харьцах ханш 6.33 болж бага зэрэг чангарлаа.
  2. БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс болон хэрэглээний үнийн индекс 1-р сард хүлээлтээс доогуур гарчээ. Инфляцын хэмжээ хүлээлтээс бага байсантай холбоотой БНХАУ-ын Ардын Банкнаас ХНС-аас эсрэг бодлого хэрэгжүүлэх буюу мөнгөний сул бодлого баримтлах тухай дохио өгөөд байна.
  3. БНХАУ-ын шүүхээс дэлхийн хамгийн их өртэй үл хөдлөх хөрөнгийн компани болох Evergrande Group-ийн охин компанийн эзэмшиж байсан 640.4 сая юанийн (101 сая ам. доллар) хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Цаашлаад БНХАУ-д орлогын хэмжээгээр тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгийн компани болон Vanke компанийн ТУЗ-ийн дарга ажилтнууддаа үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлттэй үе дууссан тул компани бизнесийн хүрээгээ өөрчилж байгааг мэдэгдсэн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ