Rio Tinto ГРУПП ОЮУ ТОЛГОЙН 66%-ийн ЭЗЭМШИГЧ БОЛЛОО
Turquoise Hill Resources Ltd.-ийн хувьцаа эзэмшигчид Рио Тинто группийн 3.1 тэрбум ам.долларын худалдан авах саналыг дэмжихээр боллоо.
Тодруулбал, 12-р сарын 9-ний өдөр Монреальд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Turquoise Hill Resources Ltd.-ийн дийлэнх жижиг хөрөнгө оруулагчид худалдан авах саналыг дэмжсэнээр Рио Тинтогийн саналтай нэмэгдэж 87% орчимд хүрч худалдан авах санал албан ёсоор батлагдлаа.
Үүний үр дүнд Рио Тинто Turquoise Hill Resources Ltd. компанийг өөрийн болгож, дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болох Монгол дахь Оюутолгой төслийн 66%-ийн эзэмшигч боллоо.
Source: Bloomberg
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19